ДАШТ-ийн өмнөх бие халаалтын тоглолтод Бразил Австрийг 3:0-оор бут ниргэв

2018-06-11

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн өмнөх бие халаалтын тоглолтод Габриел Жесүс, Филип Коутиньо, Нэймар нар тус бүр нэг гоол оруулснаар Бразилын шигшээ баг Австрийг 3:0-ийн харьцаатай хожлоо.

Манчестер Ситигийн довтлогч Жесүс тоглолтын 35 дах минутад Хэйнц Линднерийг хууран гоол оруулснаар Бразил 1:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн юм.

Харин хоёрдугаар сараас хойш анх удаа талбайд гарсан Нэймар тоглолтын хоёр дугаар үед хувийн ур чадвараараа гоол оруулж, Бразил тоглолтын санаачилгыг гартаа авсан билээ. Хоёр дах гоол орсноос хойш удсан ч үгүй Барселона багийн тоглогч Коутиньо гурав дах гоолыг оруулснаар тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

Австрийн шигшээ баг 1998 оноос хойш хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож чадаагүй байгаа билээ. Тэдний хар цуврал энэ долоо хоногт ОХУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ дээр ч үргэлжилнэ.

Таван удаагийн дэлхийн аварга Бразилын баг Е хэсэгт багсан бөгөөд 6 дугаар сарын 17-ны өдөр эхний тоглолтоо Швейцарийн эсрэг хийнэ. Түүний дараа Коста Рика, Сербийн багтай тоглоно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав
МУГЖ И.Одончимэг "Солиот эх" киногоороо ОУ-ын кино наадмаас ШАГНАЛ хүртлээ
Сайн жишиг: УИХ дэгээ “дэглэж” байна
Хойд Солонгосын удирдагч Абэтай уулзах уу?
“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ
Туфльтэй лидер
Тесла ашигтай ажиллахын тулд ажилчдынхаа 9 хувийг цомхотгоно
"Эрдэнэт" үйлдвэрт Геометаллургийн хөтөлбөр хэрэгжиж байна
Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ
Европын холбоо болон БНХАУ-ын хар тамхи борлуулдаг 10 бүлгийг илрүүлсэн
Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө
Монголчуудын зууны бахархал