Эмч нар эцсийн шатандаа орсон хавдартай өвчтөнийг эмчилж чаджээ

2018-06-07

Америкийн эрдэмтэд эцсийн шатандаа орсон хөхний хавдрыг эмчилж чаджээ. Туршилтын шатандаа явж буй эмчилгээний шинэ аргын дагуу хөхний хавдар нь сүүлийн шатанд орсон эмэгтэйд дархлааны 90 тэрбум эсийг хийсэн аж. 

Хоёр жилийн өмнө эмч нар Жуди Перкинсд амьдрах гурван сар л үлдсэн талаар дуулгажээ. Харин өнөөдөр түүний биед хавдартай байсан гэх ул мөр үлдээгүй байна. 

АНУ-ын Үндэсний их сургуулийн хавдар судлаач эрдэмтдийн багийнхны хэлж буйгаар дээрх эмчилгээ нь туршилтын шатандаа явж байгаа ч ирээдүйд хавдрын эмчилгээнд томоохон өөрчлөлт шинэчлэлтийг авчрах гэнэ.

Жуди Перкинсийн хувьд түүний хөхний хавдар сүүлийн шатандаа орж, маш хурдацтайгаар тархаж байсан нь эмчилгээ авахад хэтэрхий оройтсон байв. Түүний элгэнд теннисний бөмбөгний хэмжээтэй том том хавдрууд үсэрхийлсэн байжээ.

Жудигийн хэлж байгаагаар туршилтын эмчилгээг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа түүнд хөхөнд байсан хавдар нь  жижгэрч байгаа нь мэдрэгдсэн ба 2-3 долоо хоногийн дараа бүрэн алга болсон гэнэ. 

Эмчилгээний дараахан авахуулсан түүний компьютер томографийн зургийг харсан эмч нар маш ихээр баярлаж түүнд эдгэрэх боломж байгаа талаар мэдэгдсэн тухай Жуди дурсжээ.

Өнөөдөр Жуди явган болон завиар аялах дуртай болсон ба саяхан Флорида руу таван долоо хоногийн аялал хийсэн гэнэ. 

Жудид хийсэн туршилтын шатандаа яваа шинэ эмчилгээг “амьд эм” хэмээн нэрлэжээ. Энэхүү эмийг өвчтөний өөрийнх нь эсээс гарган авдаг аж. 

Америкийн Үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн тэргүүн Стивен Розенберг, “Энэ бол өвчтөн тус бүрийн онцлогт тохирсон эмчилгээ юм. Хавдар үүсэх шалтгаан болсон генийн мутаци нь хавдрын өөрийнх нь сул тал болдог” хэмээн ярьсан байна. 

Энэхүү эмчилгээг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд олон тооны судалгаа шинжилгээ хийх шаардлагатай аж. Тус эмчилгээний гол зарчим нь “Дайснаа сайн таних” гэнэ. Өвчтөн бүрийн хавдрыг генетикийн түвшинд судалж, хавдрын эс тухайн өвчтөний дархлаанд “танигдах” тэрхүү мутацийг олж илрүүлдэг аж. 

Жудигийн тохиолдолд эрдэмтэд түүний хавдраас 62 мутаци илрүүлснээс дөрвийг нь түүний хавдрын эмчилгээнд ашиглажээ. 

Өвчтөний дархлааны тогтолцоо хавдрын эсүүдтэй тэмцэж эхлэх боловч “ялагдах” болно. Үүний дараа эмч нар өвчтөний цагаан эсүүдийг шинжилж, хавдартай тэмцэх чадвартай эсүүдийг нь ялган авдаг аж. Ингээд лабораторид тэдгээр эстэй адил эсүүдийг бүтээх ба 49 настай Жудигийн хувьд түүний биед дархлааны 90 тэрбум эсийг хийжээ.

Энэ бол ганцхан өвчтөнд хийсэн эмчилгээний үр дүн ба энэхүү эмчилгээг баталж, хэрэгжүүлэхийн тулд нэмэлт  судалгаа шинжилгээ хийх шаардлагатай юм. 
Хавдрын эсрэг дархлаа эс эмчилгээ зарим хүмүүсийн хувьд гайхамшгийг бүтээдэг бол дийлэнх хүмүүст ямар ч нөлөө үзүүлдэггүй нь гол асуудал болоод байгаа аж.  

Стивен Розенберг эмч, “Эмчилгээ дөнгөж туршилтын шатандаа явж байна. Бид одоо л хэрхэн зөв хийхийг нь сурч байна. Үүнийг ирээдүйд бүх төрлийн хавдрын эмчилгээнд хэрэглэдэг болох боломжтой юм.” хэмээн онцолж байна. 

Хавдрын энэхүү шинэ эмчилгээний тухай Nature сэтгүүлээс дэлгэрэнгүй уншиж болох гэнэ. 

Breast Cancer Now хөдөлгөөний Судалгаа шинжилгээний албаны дарга Саймон Винсентийн хэлж байгаагаар Америкийн эрдэмтдийн хийсэн энэхүү судалгаа “дэлхийн стандартад нийцэж байгаа” гэнэ.

Эх сурвалж:  BBC

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Террористуудын эсрэг ажиллагааны талаар мэдээлэв
Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ
Трампын захидал Эрдоганыг хилэгнүүлэв
Самсунг компани Galaxy S10-ын хурууны хээ мэдрэгчийн алдааг удахгүй засна
Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
АТГ Сэлэнгэ аймгийн Засаг даргыг шалгаж эхэлжээ
Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ
Kпопын эргэн тойронд: Дуучин Heize Монголд
Цэрэг татлага аравдугаар сарын 18-20-нд явагдана
Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна
Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж байгуулах төсөл хэрэгжинэ
“THE HU” хамтлагийг 'GRAMMY AWARDS-2020' наадмын тайзан дээр дуулуулах давалгаанд нэгдээрэй
ШУУРХАЙ: Б.Амархүүд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Женнифер Энистон Инстаграм сүлжээг гацаажээ
Баримтаа бүртгүүлээд сугалаандаа хамрагдана уу
Сурагчдын эрхийг хамгаалахаар мэдээлэл хийсэн багшид зөрчлийн хэрэг нээжээ
980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ