Шинээр барих бүх сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлэхийг үүрэг болгожээ

2018-06-05

Улсын хэмжээнд 2018-2019 онд ерөнхий боловсролын 97 сургууль, 147 цэцэрлэгийг шинээр барьж аишглалтанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, 2018 оны улсын төсөвт тухайн жилийн төсвийг УИХ тусгасан билээ.  Үүнтэй холбоотойгоор орон нутагт 81, ТӨБЗГ 51, НЗДТГ 46, БСШУСЯ 96 тендерийн ажлыг тус тус хариуцан зохион байгуулахаар ажиллаж  байна. Одоогоор 178 тендерийн бэлтгэл ажил эхэлсэн, 63 хувийн явцтай байна. 

Нийслэлийн зарим дүүрэг хороодод цэцэрлэг сургууль  шинээр барих, өргөтгөлийн ажил  явуулахад  газар чөлөөлөх асуудал ихээхэн бэрхшээлтэй. Цөөн тохиолдолд газрын нөөцгүй байгаа нь ажлын явцыг удаашруулах нөхцөл болж байна гэж БСШУС-ын сайд болон БХБЯ, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, дүүргийн Засаг дарга нар мэдэгдлээ.

Төсвийн болон бусад хуульд нийцүүлэн тулгамдаж буй асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг олж, саналаа нэгтгэн Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар сургууль цэцэрлэг барих ажлын явцтай танилцахаар холбогдох албан тушаалтан, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал хийх үеэрээ хэллээ.

Энэ сард багтаан бүх сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй