Орос, Америк, Японы сансрын нисэгчид дэлхийд амжилттай газарджээ

2018-06-04

Өчигдөр буюу Ням гарагийн орой Оросын Антон Шкаплеров, Америкийн Скот Тингл, Японы Норишиге Канай нар сансарт 168 хоног ажилласны дараа эх дэлхийдээ амжилттай газарджээ.

Тэдний суусан газардагч бүхээг Казахстаны талд буусан байна. Бүхээгнээс эхэлж гарч ирсэн Шкаплеров Москвад хүргэгдэх бол дараа нь гарч ирсэн Тингл, Канай нарыг АНУ-ын Хьюстонд хүргэж, эрүүл мэндийн үзлэгт оруулах юм.

Энэ аялалын баг удахгүй ОХУ-д эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтын бөмбөгийг сансраас авч ирсэн гэнэ. Уг бөмбөгөөр зургаадугаар сарын 14-нд Москвад болох ДАШТ-ий анхны тоглолтыг эхлүүлнэ гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Гэхдээ FIFA энэ тухай албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Сансрын нисэгчдээс АНУ-ын Тингл анх удаа сансарт аялсан байна. Харин Японы нисэгч Канай өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн биеийн өндрийг жингүйдлийн улмаас есөн сантиметрээр нэмэгдсэн тухай андуурч зарлан дуулиан тарьж байв.

Сүүлд тэр уг мэдээллийг залруулж, үнэн хэрэгтээ 2 см өссөнөө мэдэгдсэн юм. Сансрын нисэгчдийн бие татах хүчгүй орчинд 3 хувь орчмоор сунаад, дэлхийд буцсаны дараа эргэж хэвийн хэмжээнд хүрдэг тухай NASA тайлбарлаж байв.

Тэдний ажиллаж, амьдарч байсан Олон Улсын Сансрын Станцыг (ОУСС) Оросууд зохион бүтээсэн бөгөөд 1998 оноос хойш 28,000 км/цаг хурдтайгаар дэлхийг тойрон аялж байдаг юм. Хэдийгээр ОХУ, Өрнөдийн хоорондын харилцаа гүнзгий хямраад байгаа ч ОУСС-ыг хамтран ашигласаар байна.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй