Япон улс гадаадаас 500,000 ажилчин авахаар төлөвлөж байна

2018-05-31

Ажиллах хүч хомсдолтой байгаагаас Япон улсын засгийн газар 2025 он хүртэл нийт 500,000 орчим ажилчин гадаад орнуудаас авахаар төлөвлөжээ.

Уг шийдвэр зургаадугаар сарын дундуур боловсруулж дуусгах ерөнхий сайд Шинзо Абэгийн шинэ эдийн засгийн бодлогын баримт бичигт тусгагдсан байна. Шийдвэртэй холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг ирэх намар парламентаар хэлэлцүүлэх юм.

Гадаад ажилчид Японд таван жилийн хугацаанд хөдөө аж ахуй, барилга, зочид буудал, асрах үйлчилгээ, тэнгисийн хөлөг онгоцны үйлдвэрлэл гэсэн таван салбарт ажиллах юм байна.

Тэднээс мэргэжлийн ур чадварын, мөн япон хэлний шалгалт авах ажээ. Харин Япон улсын гадаад ажилчдыг бэлтгэх дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс шалгалтаас чөлөөлөгдөж, 10 хүртэл жил ажиллах боломжтой гэнэ.

Дүрвэгчдийн хөлд дарагдахаас болгоомжилсон эрх баригчид ажиллах хугацаанд хатуу хяналт тавьж, ажилчдыг гэр бүлтэйгээ Японд байхыг хориглохоор болжээ.

2017 онд Японд 1.28 сая гадаадын иргэн амьдарч байгаа нь 2008 оны 480,000-аас хоёр гаруй дахин нэмэгдсэн тоо юм байна. Үүний 29 хувь нь Хятад, 19 хувь нь Вьетнам, 12 хувь нь Филиппин, 9 хувь нь Бразил, 5 хувь нь Балбын иргэд байгаа ажээ.

Дайны дараа бий болсон их төрөлтийн (baby boomers) үеийнхэн тэтгэвэрт гарч эхэлснээр Японд ажиллах хүчний ноцтой хомсдол үүсч эхэлсэн юм.

Эх сурвалж: Kyodo News

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй