Парисын “хүн аалз” ажилд орж, тогтмол цалинтай болжээ

2018-05-30

Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан Малийн 22 настай дүрвэгч Мамуду Гассамагийн амьдрал эрчимтэй өөрчлөгдөж байна.

Тэр Бямба гарагт баатарлаг гавьяа байгуулж, Францын ардын баатар болсон бол Даваа гарагт ерөнхийлөгч Макронтой уулзаж, иргэншил авахаар болсон билээ.

Тэгвэл өчигдөр буюу Мягмар гарагт Гассама түргэвчилсэн шугамаар иргэний бичиг баримтын материалаа хүлээлгэж өгөөд дараа нь гал сөнөөх албанд зочилж 10 сар дагалдангаар ажиллах гэрээ байгуулжээ.

Энэ шатыг амжилттай дүүргэвэл тэр мэргэжлийн гал сөнөөгч болох юм. Гассамагийн дадлагажигчийн цалин сард 600 евро орчим байна гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр өмнө нь хууль бусаар барилгын хар ажил хийдэг байв.

Түүний иргэний үнэмлэх гурван сарын дотор гарах ёстой гэнэ. Гэвч хүний эрхийн байгууллагууд Францын засгийн газар Гассамагийн түүхийг суртал нэвтрүүлэгтээ ашиглан дүрвэгчдэд хангалттай санаа тавихгүй байгаагаа хаацайлж байна гэж шүүмжилж байгаа юм.

Зөвхөн Парисын хойд хэсэгт 2,000 гаруй дүрвэгч зам, талбайд хоноглон өдөр хоногийг өнгөрөөж байгааг тэд мэдэгдэж, дүрвэгчдийг нийгэмшүүлэх ерөнхий бодлого гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй