Эверестийн оргилд дахин нэг монгол уулчин эх орныхоо тугийг мандууллаа

2018-05-17

 Хайрхан аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн өчигдөр  Улаанбаатарын цагаар  13:47 цагт Эверестийн оргилд гарчээ. Ингэснээр тэрбээр  Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болж байгаа юм.

Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын “7 summit” буюу долоон тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан юм.

Эверестийн тоо баримтанд дурдсанаар 2017 оныг дуустал нийт 8,306 хүн оргилд бараалхсан байдгаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ , ОУХМ Л.Баярсайхан нар уулчин хүний хүсэл мөрөөдөл болсон дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан түүхтэй.

 

7 САММИТИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

 Долоон тивийн долоон оргилд гарах челленж нь 1985 оны дөрөвдүгээр сарын 30-нд Америкийн уулчин Ричард Басс гүйцэтгэснээр дэлхийн уулчдын тухайн үеийн чиг хандлага, өрсөлдөөнийг эхлүүлсэн юм.

 Тэрээр 55 настайдаа энэхүү хөтөлбөрийг гүйцээсэн бол 1993 онд Рэмон Бланко 60 настайдаа 7 саммитер болсон нь хамгийн өндөр настай хөтөлбөрөө гүйцээсэн уулчинд тооцогддог. Харин хамгийн залуу саммитер нь Жорж Аткинсон бөгөөд тэрээр 16 настайдаа энэ зорилгоо биелүүлсэн аж. 

2016 оны мэдээллээр долоон тивийн долоон оргилыг хураасан 416 уулчин байдгаас 345 нь эрэгтэй 71 нь эмэгтэй уулчид байдаг. МУГТ Б.Гангаамаа энэхүү хөтөлбөрийг 2017 онд дуусгаж Монгол Улсын анхны “SEVEN SUMMITEER” болсон юм. 

Хамгийн олон долоон саммитертэй улс бол АНУ бөгөөд нийт 127 хүн, удаах байранд Англи-36, Канад-22 уулчинтайгаар жагсаалтыг тэргүүлдэг.

 

ЭВЕРЕСТИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ ТОО БАРИМТ

 

Дэлхийн дээвэрт анхлан мөрөө гаргасан хүн бол Эдмунд Хиллари Дэнзэн Норгай нар бөгөөд тэд 1953 оны тавдугаар сарын 29-нд оргилд гарчээ.

1975 тавдугаар сарын 16- нд Японы уулчин Табэй Жунко нь Эверестийн анхны эмэгтэй уулчин болсон түүхтэй.

Хамгийн олон удаа гарсан рекордыг непалын шерпа нар эзэмшдэг бөгөөд Апа шерпа, Фурба Таши шерпа, Ками Рита шерпа нар тус тус 21 удаа авирсан байна. Харин эмэгтэйчүүдээс Лхагва шерпа нийт найман удаа оргилд бараалхсан аж. шерпа гэж юу вэ?

Нэмэлт хүчилтөрөгчгүйгээр дэлхийн зулайд анхлан бараалхсан хүмүүс нь алдарт Райнхолд Месснер болон түүний хамтрагч Петер Хабелер нар юм. Мөн нэмэлт хүчилтөрөгчгүйгээр 10 удаа Анг Рита шерпа авирсан байдаг ажээ.

Японы уулчин Ючиро Миура 2013 оны тавдугаар сарын 23-нд 80 нас 224 өдрийн настайдаа гарсан нь хамгийн өндөр настай хүний рекорд бол хамгийн залуу нь АНУ-ын уулчин Жордан Ромеро 2010 оны тавдугаар сарын 22-нд 13 нас 10 сар 10 өдрийн настайдаа оргилд хүрсэн байна.

 

Эх сурвалж: ХАЙРХАН АЯЛАГЧ КЛУБ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй