Ийм байхад хот яаж хөгжих юм бэ?

2018-05-15

Ийм байхад хот яаж хөгжих юм бэ?

“Монгол шиг хөгжил буурай, Улаанбаатар хот шиг өнгө зүсгүй нийслэл дэлхийн хаана ч алга” гэж шүүмжлэх хэрнээ байгаагаа сүйтгэлгүй шиг амьдрах ухаан монголчуудад үгүйлэгдэх болсоор удлаа.

Хаа таарсан газраа 'морь харна', нус шүлсээ нийнэ. Ундаа, усны саваа хаа ч хамаагүй чулуудна. Хөрөнгө, хүч зарж, ур ухаан шингээж хийсэн хөшөө дурсгалуудыг эвдэнэ, сүйтгэнэ. Жишээ татвал, саяхан Сөүлийн гудамж дахь “Аз жаргалтай Улаанбаатар” баримлын нэгийг эвдэж сүйтгэсэн хэрэг гарсан. Камерт хэргийн эзний дүрс нь үлдсэн гэдэг ч одоо хэр нь олдоогүй. Эвдэрч хэмхэрсэн хөшөөтэй байлтай биш нийслэлээс дахин хөрөнгө гаргаж, сэргээн засварлав. Энэ мэтчлэнгээр хэчнээн хөшөө дурсгалууд сүйтгэгдэж, сэргээн засварлах хөрөнгийг ахин, дахин гаргуулсан бол... Мэдэгдсэн нь энэ болохоос мэдэгдэхгүй нүдэн балай чихэн дүлий өнгөрч буй нь  бас бий. 

Бэртэгчин авир дээрх зөрчлөөр хязгаарлагдахгүй. Хүүхэд багачууд, хөгшид улаан гэрэл асахаас урьтаж гарцаар гарчих гээд л сандарч явахад нь автомашиныхаа дохиог чангаар дуугаргана, зүтгэнэ. Цочсон нэгнийг хараад бах таваа хангаж шоолно. 

Бороо орсон үед авто замд тогтсон усан замаар хэргээр хурдтай давхин гарч, хажуугаар нь явж байгаа хүмүүсийг шавхайгаар булна.

Ид түгжрэлтэй үед жолоо барьж явж, биендээ хүлээцтэй хандах наад захын соёл байдаггүй. Хэдхэн секунд хүлээхэд л болох зүйл дээр биенээсээ өрсөх гээд л авто машинаа зүтгүүлнэ, мөргөлдүүлнэ.

Хэрүүл маргаан үүсгэж, дээрэлхүү хандах ч энүүхэнд. Эмэгтэй хүн жолоо барьж явбал бүүр элдэвлэнэ. Шахах, гүйцэж түрүүлэх бол наад захын жишээ.

Саяхандаа уур омгоо багтааж ядсан залуу УБД-3705 улсын дугаартай “Приус” маркийн машин жолоодож явахдаа эмэгтэй жолооч руу дайрч хүч хэрэглэхийг завдсан. Машиных нь толийг эвдэж, хаалгыг нь өшиглөсөн байдаг.

Бичлэг нь цахим ертөнцөд тавигдсанаар ийм үйлдэл гаргасан хүн ямар муухай харагддагыг бултаараа шүүмжилсэн. Ерөнхий байр байдал бол ийм л болсон.

Зөрчлийн хуулиар түүний гурван сар жолоо эрхийг хассаны зэрэгцээ 50 мянган төгрөгөөр торгосон. Өөр оронд бол гурван сар биш гурван жилээр жолоо барих эрхийг нь хасах байсан биз. Ингэж бодохоор энэ мэт балмад ааш авир гаргаж байгаа этгээдүүдэд ногдуулах хариуцлагыг улам чангалмаар ч юм шиг.

Хамгийн хачирхалтай нь, өөрсдөө ийм авир араншин гаргах хэрнээ гадаадын нэг хүн Сүхбаатарын талбайн зүлгэн дээр хувцсаа тайлаад амарч байсан зургийг хараад эвэртэй туулай үзсэн мэт шүүмжилцгээж, хэнд ч ямар ч гэм хийгээгүй байхад нь шийтгэл хүлээлгэх ёстой гэж цуурна. Бүр “Гадаадын иргэн даварч байна” гэж нүд үзүүрлэхийг яана. Тэгсэн хэрнээ гадаадын хөгжлийг гайхацгаана. 

Ингэхэд хэзээ монголчууд хотжиж, наад зах нь хогоо зориулалтынх нь саванд хийчихдэг, замын хөдөлгөөнд оролцохдоо биендээ хүндэтгэлтэй ханддаг. Үзвэрийн газраар үйлчлүүлэхдээ гар утсаа хангинуулж, бусдын эрхэнд халддаггүй болох юм болдоо. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй