Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээх үү?

2018-05-14

Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээх үү?

Малайз улсын түүхэнд анх удаа сөрөг хүчин засгийн эрхийг барих болсон нь тус улсад харамсалтайгаар нас барсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэрэг бүрэн шийдэгдэх найдлага төрүүлж байна. Баруун Австралийн “Murdoch” их сургуулийн Малайзын хуулийн мэргэжилтний хэлснээр тус улсын засгийн газраас Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээж магадгүй гэнэ. Малайзын төрийн эрхийг тасралтгүй 61 жил барьсан BN эвсэл 14 дэх удаагийн ерөнхий сонгуульд ялагдсан нь экс ерөнхий сайд Нажиб Разакийн авлига, мөнгө угаасан хэргээс гадна санал хураах өдрийн өмнө цацагдсан Ш.Алтантуяагийн аавын бичлэг нөлөөлсөн бололтой. Ш.Алтантуяагийн аав сөрөг хүчний Pakatan Harapan” намын тэргүүн, Махатир Мухаммадад видео бичлэгээ илгээжээ. Түүний бичлэгийг Малайзын сөрөг хүчин олон нийтэд цацсан байна. Тэрбээр Малайзын ард иргэдэд хандан шударга ёс, эрх чөлөөний төлөө зөв сонголт хийхийг уриалсан байв. Үүний дараа сонгуульд сөрөг хүчний Pakatan Harapan” нам ялж, Махатир Мухаммад ерөнхий сайд болжээ.

Ш.Алтантуяа нь 2006 оны аравдугаар сарын 19-нд бусдын гарт амь үрэгдсэн юм. Тэрбээр эсэн мэнд байсан бол тавдугаар сарын 6-нд 40 нас хүрэх байжээ. С.Шаарийбуугийн нэхэмжлэлээр Малайзын засгийн газрыг тус хэрэгт яллагдагчаар татах Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Дээд шүүхэд тавьжээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн наймдугаар сард Малайзын засгийн газрыг яллагдагчаар татах хүсэлтийг буцаасан аж. С.Шаарийбуугийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэд ирэх зургадугаар сарын 6-нд Малайзын шүүхэд мэдүүлэг өгөх аж. Алтантуяагийн аав болон түүний хоёр хүүхэд болох Мөнгөншагай, Алтаншагай нар анх 2007 онд Малайзын шүүхэд зарга үүсгэсэн нь өдгөөг хүртэл үргэлжилж байна.

Малайзын шүүх Ш.Алтантуяаг хөнөөсөн цагдаагийн ажилтнууд болох Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарыг ялласан боловч олон асуулт хариултгүй үлдсэн юм. Малайзын анхан шатны шүүхээс Нажиб Разакийн найз, улс төрийн зөвлөх Абдул Разак Багиндаг захиалагчаар ялласан боловч 2008 онд давж заалдах шатны шүүх хүчингүй болгожээ. Улмаар прокуророос шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй аж.  Малайзын шүүхээс 2009 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдаад цаазын ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх тэднийг сулласан юм. Харин 2015 оны нэгдүгээр сард Малайзын дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг сэргээж, Азилах Хадрийг цаазалжээ. Гэвч Сирул Азхар Умар 2014 онд Австрали улс руу зугтсан байв. Малайзын засгийн газраас түүнийг Интерполоор эрэн сурвалжилсны үр дүнд түүнийг Австралийн Квийнслэнд мужийн цагаачдыг хорих төвд хорьж байгаа аж. Австралийн засгийн газраас түүнийг визний хугацаа хэтрүүлсэн хэргээр баривчилжээ. Харин Малайзын шинэ ерөнхий сайд Махатир Мухамад Австрали улс руу зугтсан Сирул Азхар Умарыг шилжүүлэн авах хүсэлтийг тавьж магадгүй гэнэ. Малайзын сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө эрх барих намын залуучуудын холбооны орлогч дарга Австралид хоригдож буй Сирул Азхар Умартай уулзаж, хэргийн талаар үг дуугарч болохгүй гэж хэлснийг “Guardian” сонинд мэдээлжээ.

Хэдийгээр Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разак шууд холбоогүй боловч 2008 оноос хойш сонин хэвлэлд түүний нэр Ш.Алтантуяагийн хэрэгт дурдагдах болсон юм. Учир нь Ш.Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилжээ. Харин  Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байв.  Ш.Алтантуяагийн хэрэг 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээтэй холбогддог. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичжээ. Малайзын Батлан хамгаалах яам хоёр Scorpene шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэсэн юм. 

 Ш.Алтантуяа Бээжинд Эдийн засаг, менежментийн сургууль төгссөн англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байжээ. Гэвч Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай ойр дотны холбоотой Абдул Разак Багиндатай гэгчтэй холбогдсоноор түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм. Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй