2018-05-03
Найруулагч П.Дэлгэрбаярын найруулсан “Илд цэцэг” уран сайхны кино АНУ-ын Сан-Франциско болон бусад хотын кино театруудаар анх удаа албан ёсоор гарч байна. “The Gladiolus” нэрээр үзэгчдийн хүртээл болж буй уг бүтээл кино театрт гарахаас гадна Америкийн кино зах зээлд албан ёсны бүртгэлтэй болж, мэдээллийн санд нь орж, сүлжээгээр нь тасалбараа түгээн олон нийтэд гарч байгаа ажээ.
Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд урагш алхсан тэмдэглүүштэй үйл явдал юм. Учир нь манай уран бүтээлчид киногоо гадаадад гаргахдаа түр хугацаанд театр түрээслэн үзүүлдэг. Америкийн чөлөөт кино уран бүтээлчдийн хувьд ч бүтээлээ том дэлгэцэнд гаргах нь мөрөөдөл төдий ажээ. “Энэ киног олон хүн үзэж, сайн рэйтингтэй байвал Монголын үндэсний үйлдвэрлэл буюу урлаг соёлын бүтээгдэхүүн монгол кино улам олноороо Америкийн зах зээлд нэвтрэн орох боломж бүрдэх юм” хэмээн тус компанийн захирал Н.Цогтбаяр өөрийн фэйсбүүктээ бичжээ. “Илд цэцэг” кино дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоногийн турш өдөр бүр орон нутгийн цагаар 20:30 цагт гарч байгаа юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд