Уйлган голын гурван аваргын хөшөөг модернист урсгалаар бүтээсэн гэв

2018-05-02

Ш.ПҮРЭВДАВАА: МӨНГӨ ТӨГРӨГ НЬ ОЛДВОЛ ЗАСАЖ ЯНЗЛАХ Л БАЙХ ДАА

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын эв дүй, ур хийц муутайхан нэгэн хөшөө сүүлийн хэд хоногт олон нийтийн сүлжээний шүүмжлэлийн гол бай болж байна. Энэ хөшөөнөөс болж хөвсгөлчүүд хүмүүст нэлээд их шоглуулж, төсвийн мөнгө идэж уусан, хэрэггүй зүйлд татвар төлөгчдийн мөнгийг зарцууллаа гэх мэт янз бүрийн л хардлагад өртөж буй.

Уг хөшөөг 2011 онд тус аймгийн уугуул н.Даваадорж гэх залуу нутгийнхаа 80 жилийн ойн баярт зориулж, өөрийн хөрөнгөөр хэдэн залуучуудаар хийлгэжээ. “Урлагийн модернист урсгал талаас нь Уйлган голынхоо гурван аваргын бүх шинжийг эл хөшөөндөө шингээж албаар ингэж бариулсан юм” хэмээн хөвсгөлчүүд хөшөөгөө өмөөрч байгаа юм.

Гэтэл шогч нэгэн  “Энэ арай биш ээ. Модернист ч гэлээ будаач, будаач гэхэд сахлаа будав гэж... Урлаг шүү дээ, модернист гэхэд гарын дүйтэй хүүхэд баримлын шавраар ийм юм хийчихдэг. Ямар ч урлагийн мэдрэмжгүй барималч сонгож дээ” хэмээж буй юм.

Цагаан-Үүр сумын Уйлган голын хөвөөнөөс Монгол Улсын гурван аварга төрсөн бөгөөд эл нутгийг монголчууд бөхийн өлгий нутаг гэж ярьцгаадаг. Тиймээс нутгийн иргэн сайхан сэтгэл гаргаж, сумынхаа ойд зориулан энэ хөшөөг бүтээлгэхээр захиалга өгсөн нь ойлгомжтой.

Харин гүйцэтгэгч хэдэн нөхдүүд “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг нутаг орноо гэсэн хүний сэтгэлийг хүндэтгэж үзэлгүй олны доог тохуу болохоор зүйл хийсэн нь харамсалтай.

Уйлган голын гурван аваргын хөшөөг хэзээ янзалж өнгө зүсийг нь сэргээх талаар Цагаан-Үүр сумын Засаг даргын орлогч Ш.Пүрэвдаваагаас тодрууллаа. Тэрбээр “Энэ хөшөө 2011 онд баригдсан юм. Манай сумын нэг залуу 80 жилийн ой болохтой холбогдуулан өөрөө хөрөнгө гаргаж, гүйцэтгэгчээ авчраад бариулсан хөшөө байгаа юм.

Энэ хөшөөнд зориулж ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргасан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай сумын төсвийг шалгаад үзнэ биз дээ. Уйлган голын гурван аваргынхаа хөшөөг бүтээхдээ олонд зориулаагүй, бөхийн өлгий нутаг гэсэн утгаар нь босгосон юм аа. Саяхан нэг хүн ийм хөшөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд байдаг талаар олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Үүнийг харсан хүмүүс нэлээд их шуугиж, шүүмжилсэн.

2021 онд Цагаан-Үүр сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Тэрнээс өмнө мөнгө төгрөг нь олдвол засаж янзлах л байх даа. Энэ хөшөөг бүтээхийн тулд сумын захиргаанаас ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргаад сумын удирдлагууд идэж уусан юм байхгүй ээ гэдгийг дахин хэлмээр байна” гэсэн хариулт өглөө.

СОНИРХУУЛАХАД: Монголчуудад 1032 морины хөшөө, 538 бөхийн хөшөө, 341 төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, хонь ямааны 1652, аргаль янгирын 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 ширхэг хөшөөтэй гэж тэмдэглэгдсэн байна. Хэрэв монголчууд хөшөө дурсгал босгосноороо хөгжин цэцэглэдэг байсан бол дэлхийн нэлээд хөгжилтэй орны тоонд орох байсан болов уу.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй