Аваргуудын лигийг март, Испанийн хамгийн шилдэг баг бол БАРСЕЛОНА

2018-04-30

Өнгөрсөн долоо хоногт Севильяг хожиж, Испанийн цомын тэмцээнд түрүүлсэн Барселона өнгөрсөн шөнө Ла Лигийн аваргын болзлоо хангаснаар Испанид давхар цохилт хийлээ. Гэхдээ 2016 оны адилаар Реал Мадрид Аваргуудын Лигт түрүүлвэл Барсагийн энэ бахдам амжилтыг харлуулах нь дамжиггүй.

Барса өнгөрсөн шөнө Ла Лигийн 35-р тойргийн тоглолтоо Кларенс Зеедорф дасгалжуулагчтай Депортивогийн талбайд хийж, 4:2-ын харьцаатай хожсоноор 4 тойргийн өмнө (34-р тойргийн тоглолтоо нөхөж хийнэ) аваргын болзлоо хангасан юм. Энэ тоглолтод Лионель Месси хэттрик хийж, үлдсэн гоолыг Филиппе Коутиньо оруулсан байна.

Каталоны клуб энэ улиралд авч болох гурван цомын хоёрыг нь ийнхүү өөрсдийн болгосон ч тэдний фанатууд Аваргуудын Лигт Ромад ялагдсан гутамшигтай үйл явдлыг мартаагүй нь мэдээж.

Тэдний заналт өрсөлдөгч Реал Мадрид Аваргуудын Лигийн хагас шигшээн хариу тоглолтоо маргааш Байерн Мюнхений эсрэг хийнэ. Эзэн хааны баг энэ жил Аваргуудын Лигт 3 жил дараалан, сүүлийн 5 жилд 4 дэхээ түрүүлэхийг зорьж буй.

2016 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтын өмнө Кристиано Роналду: “Хэрвээ бид Аваргуудын Лигт түрүүлвэл дотооддоо 2 цом авснаас илүү үнэ цэнэтэй” хэмээн хариулсан байдаг. Харин өнгөрсөн улиралд Зинедин Зиданы багаа удирдсан 100 дахь тоглолтын дараа хамгийн онцгой мөчийг нь асуухад Аваргуудын Лигийн 2 түрүүгээ ч биш, Ла Лигийн аварга болсон мөчөө нэрлэсэн билээ.

Реал Испанийн лигт 33 удаа түрүүлсэн байдаг нь рекорд үзүүлэлт. Харин Барса ийнхүү 25 дахь удаагаа аваргаллаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд Барса улам ойртсоор л байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд Барселона 7 түрүүлээд байгаа бол Реал Мадрид 2 удаа л лигийн аварга болсон.

Барсад 4 жилийн хугацаанд ажиллахдаа Ла Лигт 3, Аваргуудын Лигт 2 удаа түрүүлсэн Пеп Гуардиола энэ сард: “Аваргуудын Лигт 7 тоглолтод хожоод л түрүүлэх боломж бий. Лиг бол 10 сар үргэлжилнэ. Тиймээс уучлаарай, лиг нь илүү чухал” хэмээн хариулсан байдаг. Манчестер Сити нь Аваргуудын Лигээс хасагдсан учраас аргагүй ч үгүй биз гэж олон хүнд бодогдох нь лавтай. Гэхдээ түүний зөв. Хэн нь удаан хугацаанд тогтмол амжилтыг үзүүлэв гэдгийг харвал лигийн тэмцээн Аваргуудын Лигээс илүү.

Барселона энэ улиралд лигтээ нэг ч хожигдоогүй яваа. Тэд 34 тоглолтод 87 гоол оруулж, ердөө 21 гоол хаалгандаа алджээ. Харин тэдний  гол тоглогч Лионель Месси лигийн 32 дахь гоолоо оруулж, Европын алтан шаахай шагналыг дахин хүртэхэд ойрхон болоод байна.

Мадридын хэвлэлүүд Барсагийн амжилтыг аль болох харлуулахыг оролдож байгаа. Хэрэв Реал Мадрид Аваргуудын Лигт дахин түрүүлвэл тэдний зорилго биелэх нь тэр. Гэвч ийм зүйл болсон ч Ла Лигийн хамгийн шилдэг баг нь Барселона.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй