Дэлхийн хэмжээний тээврийн үзэсгэлэнд Монгол улс анх удаа амжилттай оролцлоо

2018-04-24

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ТransRussia/TransLogistica” нэртэй тээвэр-логистикийн үйлчилгээ, технологийн чиглэлээрх олон улсын 23 дах удаагийн үзэсгэлэнд манай улсын зам тээврийн салбар,тээвэр зуучийн байгууллагууд анх удаагаа оролцлоо.

Дэлхийн 30 шахам орны 350 орчим компаниуд оролцож тээвэр-логистикийн зах зээлийн өнөөгийн байдал, ачаа тээврийн үйлчилгээг төгөлдөржүүлэх асуудлаар ярилцаж өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж, бизнесийн хамтрагч, үйлчлүүлэгчдээ шинээр олж авдаг энэхүү нэр хүндтэй дэлхийн хэмжээний үзэсгэлэнд манай улсын зам тээврийн салбарыг төлөөлж “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, ИНЕГ, Далайн захиргаа болон “Туушин”ХХК зэрэг тээвэр зуучийн компаниуд анх удаагаа оролцсон явдал нь мэдлэг, туршлага хуримтлуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Тус үзэсгэлэнд манай улс анх удаа оролцож байгаа хэдий ч манай улсын зам тээврийн салбар тэр дундаа ази-европыг холбосон төмөр замын дамжин өнгөрөх тээврийн ололт амжилт үзэсгэлэнд оролцогсдын анхаарлыг татаж чадсан юм. Ази-европыг холбосон төмөр замын хамгийн дөт коридороор тооцогдож байгаа УБТЗ-ын гол замын үүрэг, ач холбогдол үлэмж өсч, энэхүү давуу байдлаа сайн ашиглаж байгааг үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд захирал бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин онцлон дурдсан нь УБТЗ-ыг олон улсад таниулж, нэр хүндийг нь өргөсөн чухал үйл явдал боллоо.

Мөн энэ үеэр үзэсгэлэнд оролцогч монголын төлөөлөгчдийг төлөөлж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа УБТЗ-ын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлаасаа товч танилцуулсан юм.

Мөн үзэсгэлэнгийн үеэр болсон "Тээвэр логистикийн үйлчилгээний зах зээл дээрх ОХУ-ын транзит тээврийн боломжууд" хэлэлцүүлэгт УБТЗ-ын 1-р орлогч дарга И.В.Милостных оролцож УБТЗ-ын дамжин өнгөрөх тээврийн талаар мэдээлэл хийж, оролцогсдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Үзэсгэлэнгийн танхимын голд зассан олон хүний суудалтай энэхүү павильонд нээлтийн арга хэмжээнээс гадна өөр олон хэлэцүүлэг, уулзалт, ярилцлагууд болж байлаа.   

Үзэсгэлэнгийн арга хэмжээ 16 мянган м/кд талбайг эзэлсэн  асар том танхимд болдог.

Энэхүү танхим нь “Ачаа тээврийн үйлчилгээ”,”Терминал, боомтууд дахь ачаа боловсруулах үйлчилгээ”, “Ачаа тээврийн салбар дахь IT шийдэл”, “Овор ихтэй ачааг тээвэрлэх” гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдан явагддаг бөгөөд үзэсгэлэнд оролцогч улс орнууд өөрсдийн павильониор дамжуулан үйл ажиллагаагаа сурталчлан таниулдаг байна.

Тус үзэсгэлэнд оролцсон манай улсын павильон үндэсний онцлог, өвөрмөц шийдлийг харуулсан байдлаараа бусад орнуудаас илт ялгарч оролцогсдын сонирхлыг ихэд татаж байлаа.  Манай улсын павильоны нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа оролцсоноос гадна ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины бие төлөөлөгч ирж үзэж сонирхсон нь манай улсыг онцгой хүндэтгэн үнэлж ач холбогдол өгсөн явдал болов. Дэлхийн хэмжээний нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд манай улс анх удаа оролцож байгаа хэдий ч олон улсын анхааралд хүрч, манай улсын павильон үзэсгэлэнд оролцогч 30 шахам орноос хамгийн шилдэг павильоноор шалгарсан явдал нь чамлалтгүй амжилт байлаа.

“ТРАНЗИТ МОНГОЛ-2018” ФОРУМ ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ТҮЛХЭЦ БОЛНО

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан “Тrans Russia/ TransLogistica” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын зам тээврийн салбар болон тээвэр зуучийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Транзит Монгол-2018” форумыг зохион байгуулсан юм. Энэ удаагийн форумыг дан ганц төмөр замын дамжин өнгөрөх тээврийн асуудлаар биш зам тээврийн салбарыг бүхэлд нь хамруулснаараа илүү өргөн хүрээтэй онцлог  боллоо. Тээвэр-логистикийн үйлчилгээ, технологийн чиглэлээр дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогддог “Тrans Russia/TransLogistica” олон улсын үзэсгэлэн яармагийн үеэр “Транзит Монгол” форумыг зохион байгуулсан нь тус форумын нэр хүнд, ач холбогдлыг улам өргөж, олон улс орны анхаарлыг татахад чиглэсэн юм.

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулсан “Транзит Монгол-2018” форум нь өнгөрсөн жил БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулсан “Транзит Монгол-2017” форумын үргэлжлэл бөгөөд Монгол Улсын Засгийн газар хоёр их хөрш гүрнүүдийнхээ нийслэлд энэхүү форумыг ээлжлэн зохион байгуулсан нь Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар тохирсон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх транзит  тээврийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Энэ удаагийн “Транзит Монгол” форумын үеэр Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрөх тээврийн асуудлаас гадна иргэний агаар, далайн тээврийн асуудлыг давхар хэлэлцсэн нь тус форумын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж, Монгол улсын зам, тээврийн салбар эрчимтэй хөгжиж байгааг харууллаа. Форумд ЗТХЯ, “УБТЗ” ХНН, “МТЗ” ТӨХК, ИНЕГ, Далайн захиргаа болон “Туушин” ХХК зэрэг тээвэр зуучийн компаниуд оролцов. Мөн ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцов. Форумыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж үг хэлэв. Тэрчлэн УИХ-ын гишүүн, ЗТХЯ-ны сайд Ж.Бат-Эрдэнийн мэндчилгээг ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур уншиж сонордууллаа.  

Форумын үеэр “Төмөр замын хөгжлийн бодлого, Орос, Монгол, Хятадын төмөр замуудын хамтын ажиллагаа, Хойт болон Зүүн төмөр замын асуудал, Тээвэр зуучийн байгууллагуудын үйлчилгээний цар хүрээ, агаарын болон далайн тээврийн үйл ажиллагаа зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.

Москва хотод зохион байгуулагдсан "Транзит Монгол-2018" форумын үеэр УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын чанарын стандартын хүрээлэнгээс олон улсын чанарын стандартын гэрчилгээ олголоо.

Мөн  "Монголын төмөр зам" ТӨХК, ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай зүүн төмөр замын асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Форумын үйл ажиллагаа бүхэлдээ амжилттай болж өндөрлөлөө.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Майкл Жексоны мюзикл Броадвэйн тайзнаа тоглогдоно
Монголын ҮНЭН
Засгийн газрын ээлжилт хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж байна
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болгожээ
Саудын Арабын хөгжөөн дэмжигч Москвад 30 мянган рублиэр таксиджээ.
MУГТ Б.Мөнгөнтуул Энэтхэгт болсон ОУ-ын тэмцээнд түрүүлэв
Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
Хэрлэн голд загасчилж явсан иргэн алга болжээ
10-н зорчигчтой явсан "ПРИҮС-20" автомашин онхолджээ
Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна
79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг "Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя" уриан дор зохион байгууллаа
"Эрдэнэт" үйлдвэрт эгнэгт мэхийхийн учир
Бодлогын хүүг хэвээр буюу арван хувьд хадгалахаар шийдэв
Хоёр настай хүүгээр хурдан даага унуулжээ
Отгонтэнгэр Их Сургууль чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээгээ гардлаа
"Бээжин хот машины утаа ялгаруулагчийг шинэчилж, аж үйлдвэрүүдийг нүүлгэснээр агаарын бохирдлыг бууруулсан"
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд
Оросруу аялахгүй байхыг анхааруулав