Алтай констракшны барилга айдас дагуулж байна

2018-04-23

Урин цаг ирэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Өвөлжин эзнээ хүлээх мэт бараантан байсан дутуу баригдсан барилгын ажил одоо үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сэтгэлд айдас, түгшүүр төрөх нь тэр. Явах зайгүй болтол шахцалдан баригдаж буй барилгын ажлууд хэр найдвартайг хэлэхэд бэрх байна.

Барилгын салбар гэхээр л дарга, цэрэг нар бүгд л осол эндэгдэлийг бууруулна гэж ярьдаг. Харин ярьдаг шигээ хийдэг нь маш цөөн.Үүний нэгэн жишээ бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай констракшны Саруул хороолол юм. Тус хороололд сүүлийн өдрүүдэд олон таагүй үйл явдлууд ар араасаа гарлаа. Тухайлбал, энэ сард тус хорооллын барилгад ажиллаж байсан кран унаж иргэдийн эд хөрөнгийг хохироосон бол удалгүй өнгөрөгч бямба гарагийн шөнө гал гарч 27 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл уг мэдээ гараад удаагүй байтал өчигдөр тус барилга дээр ажиллаж байсан хүн барилгын хогонд дарагдан газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Кран унахын өмнө биш юмаа гэхэд унасны дараа аюулгүй байдалд хаана хаанаа "онцгой" анхаарч, хариуцлагажсанбол дахинхүний амь эрсдэхгүй байлаа.

Саруул хорооллын барилгыг “Алтай констракшн” ХХК бариулж байгаа юм. Гэтэл тус компани ажилчдынхаа болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүйн гайгаар хоёр ч хүний амь нас эрсэдлээ.

Угтаа барилгын салбар бол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр, техник, технологийн хөгжил дэвшлийг өөртөө шингээсэн асар том бүтээн байгуулалтын салбар төдийгүй улс орны хөгжлийн нүүр царай, харагдах өнгийг тодорхойлж байдаг. Барилгыг эхлээд цаасан дээр бариад дараа нь газар дээр буулгадаг. Тэгвэл барилгын салбарын аюулгүй ажиллагаа барилгыг газар дээр буулгаж барих шатанд ихээр алдагдаж байгаа юм.

Өнөөдөр барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал маш доогуур түвшинд байгаа нь нууц биш. Учир нь энэ салбарт гарсан осол, аваарын тоо буурахгүй байгаа төдийгүй эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал гарсаар л байна. Иймд хүний эрүүл мэнд, амь насны төлөөстэйгээр барилга барьдаг явдалтай хатуу тэмцэхээс өөр аргагүй юм.

Хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон зарим барилгын компанид төр төмөр нүүрээ харуулах ёстой атал хэрэгжихгүй харин ч үргэлжлүүлэн босгочихсон байдаг. Энэ явдлыг одоо бүрэн таслан зогсоох хэрэгтэй байна.

Уг нь Монгол Улсад барилгын ажлын норм, дүрэм, стандарт хангалттай олон бий. Бүгдийг нь мөрдүүлж чадвал аюул, осолгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой мэт. Гэвч өнөөг хүртэл гарсан барилгын ослууд бүгд л норм, дүрэм, стандарт мөрдөөгүйтэй холбоотой. Компани, аж ахуйн нэгжүүд нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, стандарт, дүрмээ мөрддөггүй. Төрийн байгууллагууд нь түүнд хяналт тавьж чаддаггүй, ийм л байдалтай байна. Алтай констракшны барилга ийнхүү айдас дагуулж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй