Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилж байна

2018-04-09

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд ОХУ-д айлчилж байна

Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо дөрөвдүгээр сарын 9-11 хооронд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу маргааш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тэд хоёр талын хамтын ажиллагааны асуудал болон Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэх гэнэ. 

Одоогийн байдлаар, Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын яам айлчлалын хөтөлбөрийг тодорхой зарлаагүй байгаа ажээ. 

Сануулахад, Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нь гуравдугаар сарын 25-28-ны хооронд БНХАУ-д айлчилсан. Тэрбээр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсноос хойш ийнхүү гадаад айлчлалаа БНХАУ-аас эхлүүлсэн. Тус айлчлалын үр дүнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хойд Солонгост айлчилна гэдгээ мэдэгдсэн билээ. 

БНХАУ дахь айлчлалын дараагаар Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Азербайжан Улсад айлчилж, ийнхүү өнөөдөр ОХУ-д хүрэлцэн ирээд байгаа ажээ. 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй