Саудын Арабын хаант улс нарны эрчим хүчний дэлхийн хамгийн том цахилгаан станцыг барина

2018-04-09

Саудын Арабын хаант улcын эрх баригчид улс эх орныхоо газар зүй, байгалийн онцлогийг ашиглан цахилгаан эрчим хүчнийхээ салбарыг хөгжүүлэхээр болсон байна. Тодруулбал, Саудын Араб  бусад улс оронтой харьцуулахад нарны тусгал ихтэй байдаг тул улсдаа нарны эрчим хүчний дэлхийн хамгийн том цахилгаан станц барьж байгуулах болсноо мэдэгдсэн байна.

Дэлхий олон улсад техник технологийн салбар улам сайжирсаар байна. Эдгээр бүх өөрчлөлт, шинэчлэлтүүд мэдээж цахилгаан эрчим хүчний салбартай салшгүй холбоотой. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжлийнхөө гол тулгуур нь хэмээн үзэх болсон. Эдгээрээс хамгийн түрүүнд анхаарал татсан сэдэв бол Саудын Арабын хаант улсын эрх баригчдын шийдвэр юм.

Хэдийгээр дэлхийн зарим томоохон улс орон сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудыг аль хэдийнэ барьж байгуулаад байгаа ч, Саудын Арабын шинээр босгох гэж байгаа энэ төсөл хөтөлбөр дэлхийн хамгийн шилдэг төдийгүй өндөр хүчин чадалтай нь байх болно гэдгээрээ онцлогтой болж байгаа юм. Энэ бол байгаль дэлхийд ямар ч хор хөнөөл байхгүй, экологийн цэвэр цахилгаан станцыг барьж босгох тухай асуудал.

Тус улсын эрх баригчдын хэлж байгаагаар шинээр барих гэж байгаа эко цахилгаан станц нь жилд 200 гегаватт хүртэлх хэмжээтэй эрчим хүч цуглуулах хүчин чадалтай байх болно гэж мэдээлсэн байна. Ийм хэмжээний хүчин чадлыг хуримтлуулахын тулд хэдэн мянган ширхэг нарны зайн хураагуур бүхий төхөөрөмжийг суурилуулах шаардлагатай гэжээ.

Өнөөдрийн байдлаар энэ салбартаа Энэтхэг улс дэлхийд тэргүүлж байна. Энэтхэгийн “Солар Пауэр Камутхи” нарны эрчим хүчний цогцолбор 550 мегаватт эрчим хүч хуримтлуулах хүчин чадалтай юм байна. Харин Саудын Арабын хаант улсын барихаар төлөвлөж байгаа нарны эрчим хүчний цахилгаан станц нь Энэтхэгийнхээс даруй 400 дахин том байх болно гэж онцолсон байна.

“Solar Bank” болон “Solar Project” төслийн хүрээнд Саудын Арабын Засгийн газар болон хөрөнгө нийлүүлэгчдээс нийтдээ 200 тэрбум ам.долларын хөрөнгө санхүүжилтийг босгохоор болжээ. Ингэснээр тус улсад 100 мянгаас багагүй ажлын байр шинээр гарч ирнэ гэж мэдээлсэн байна. Дан ганц дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний цахилгаан станц бариад зогсохгүй үүнээс гадна цахилгаан эрчим хүчний нөөцийг хадгалах зориулалтын дэлхийн хамгийн том хуримтлуулагч станцыг барих тухай ч яригдаж буй юм байна. Төсөл хөтөлбөрт тусгаснаар энэ том хэмжээний ажил 2030 он гэхэд дуусна гэж онцолжээ.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй