Төрийн үйлчилгээ таны гэрт

2018-04-03

Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал зорилт бол “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, банк болон боловсролын үйлчилгээг гэрээг хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт юм.

Энэ зорилтыг хэрэгжүүлэх талуудтай гэрээ хэлэлцээрүүд байгуулсны үндсэн дээр зорилт хэрэгжих биеллээ олж, хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрэгцээт эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг гэрт нь хүргэх ажил улсын хэмжээнд анхдагч болж эхлэлээ тавилаа.

Гэрт хүрэх үйлчилгээний үр дүнг хүртэгч, өндөр настан О-ийн охин хэлэхдээ: “Ээж маань нас сүүдэр 80 хол давсан. Одоо тэргэнцэртэй, асаргаанд байдаг. Манай гэр бүлд ямар бэрхшээл тулгарч байсан гэхээр эмнэлэгт хэвтэхийн тулд заавал 6 төрлийн шинжилгээ өгдөг байсан. Энэ 6 төрлийн шинжилгээг өгөхийн тулд ээжийгээ тэргэнцэртэй нь авч очиж, шатаар дээш, доошоо өргөж гаргах, мөн шинжилгээний хариуг авахын тулд олон газар өргөж явах хэрэг гардаг. Өргүүлж, дамжлуулж яваа ээж хүн “би үр хүүхдүүдээ зовоож байна” гэсэн сэтгэлийн шаналалтай маш хүндхэн нөхцөлтэй байдаг. Би ээжийгээ өргөж, дамжлан авч явахдаа дургүйцэж, төвөгшөөгөөгүй. Хамгийн гол нь эцэг, эх хүн үр хүүхдээ зовоож байна гэсэн сэтгэлийн их шаналалыг энэхүү гэрт хүрэх үйлчилгээ хөнгөлж өгч байна.

Дүүргийн ЗДТГ болон Эрүүл мэндийн нэгдлийн нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчтайгаа гэрт маань аппарат хэрэгсэлтэйгээ ирж, эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг настай ээжид маань үзүүлсэнд баяртай байна.

Төрийн үйлчилгээ гэрт нь ирлээ хэмээн ээж маань нулимс унаган баярлаж, төр намайг тоож байна, төр надад хүндэтгэл үзүүлж байна гэж хүндэтгэн хандсан. Магадгүй энэ сэтгэлээрээ тэр хүний биеийн байдал сайжрах зэрэг эерэг талууд гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт нь очих энэхүү үйлчилгээг хамгийн хэрэгтэй, чухал, дэвшилтэт, цаг үеэ олсон үйлчилгээ гэж бодож байна” гэв.

Цаашид зөвхөн эрүүл мэнд, сувилахуйн тусламжаас гадна нийгмийн халамж, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийг арилжааны банкуудтай хамтран гэрээр олгохоор төлөвлөөд байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй