Япон, АНУ-ын дээд хэмжээний уулзалт ирэх сард болох төлөвтэй байна

2018-03-30

Япон улсын Засгийн газар Умард Солонгосын хямралд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар хэлэлцээ хийхээр Ерөнхий сайд Абэ Шинзо болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд Шинзо Абе-гийн мэдэгдсэнээр засгийн газар нь Бээжинд болсон уулзалтын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байгаа, ойрын үед Ким Жон Ун, Си Зиньпин нарын уулзалтын талаар Хятадаас мэдээлэл авахаар зорьж байгаа аж. Япон улс Америк, Умард Солонгосын хооронд анх удаа болохоор төлөвлөгдөж буй дээд хэмжээний уулзалтыг угтаад Япон-Америкийн түншлэлийг дахин нотлох үүднээс 4 дүгээр сарын 18нд Флоридад Абэ, Трампнарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэрвээ хоёр тал тохиролцвол Японы ерөнхий сайд Шинзо Абе-гийн хувьд АНУ-ынерөнхийлөгч Дональд Трамптай зургаа дахь удаагаа уулзана гэсэн үг юм. Уулзалт болсон тохиолдолд Абэ Умардыг цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох хүртэл Пхеньянд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ гэсэн өмнөх тохиролцоогоо дахин нотлох гэнэ. Үүнээс гадна тэрээр Умард Солонгост хулгайлагдсан гэх Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд АНУ-тай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, Вашингтоноос тогтоосон гангийн импортын татвараас Японыг чөлөөлүүлэх давхар зорилготойгоор Трамптай уулзахаар төлөвлөж байна.  Мөн Япон улсын засгийн газар хоёр талд дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтээ Умард Солонгосын Засгийн газарт мэдэгджээ.

Японтой уулзалт хийх боломжийг Пхеньян судалж байгаа гэж Японы "Асахи" сонины өнөөдрийн дугаарт мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр Умардын удирдагч Ким Жон УнЯпонтой дээд хэмжээний уулзалт хийх боломжийг судлах чиг үүргийг эрх баригч Хөдөлмөрийн намын удирдлагуудад өгчээ. Японы Засгийн газар олон жилийн өмнө Умардад хулгайлагдсан гэх Япон иргэдийн асуудлыг хэлэлцэхээр Ким Жон Ун-тай уулзалт хийх сонирхорхолтой байгаагаа энэ сарын дундуур илэрхийлсэн юм. Умард Солонгосын засгийн газар цөмийн зургаан талт хэлэлцээрт багтдаг орнууд, БНСУ, АНУ, БНХАУ, ОХУ, болон Япон улстай тус тусад нь дээд хэмжээний уулзалт хийх боломжийг судалж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлснийг ч Японы "Асахи" сонин иш татсан байна.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй