"Ирээдүйн эзэд" аян үргэлжилж байна

2018-03-15

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ХНХЯ, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ 2018 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны тавдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулж байна.

“Ирээдүйн эзэд” аяны нээлтийн үйл ажиллагаа хамтран зохион байгуулагч Отгонтэнгэр их сургуульд болсон бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Отгонтэнгэр Их сургуулийн ректор, Доктор Н.Энхзаяа, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, НЗХГ-ын дарга С.Сүх-Очир болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн аяны нээлтэд нийслэлийн 84 дүгээр сургуулийн ахлах ангийн 604 сурагч оролцож, ирээдүйд эзэмших мэргэжил сонголтын талаар мэдээлэл авав.

Аяныг нээж, ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Хүүхдүүд бол Монгол Улсын ирээдүй. Тиймээс ч хүүхдүүдийн сонгосон мэргэжил нь Монгол Улсын сонголт болдог. Гэтэл хүүхдүүд аав ээж, найзынхаа шахалтаар өөрийнхөө хүсээгүй мэргэжлийг сонгох нь цөөнгүй байгаа юм. Өөрийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгож чадаагүй залуус сургуулиа орхих, мэргэжлээ бүрэн эзэмшиж чадахгүй байх зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс ахлах ангийн сурагчид та бүхэн сэтгэлийн хөөрлөөр бус би хэн бэ, юу хүсч, мөрөөдөж, сонирхдог вэ гэдэгтээ тулгуурлан сонголтоо хийгээрэй. Мэргэжлээ зөв сонгосон хүүхдийн ирээдүйд амжилтад хүрэх зам дардан байдаг” хэмээн хэллээ.

Энэ үеэр ахлах ангийн сурагчдад “Оюуны чадвар” ТББ-ын тэргүүн Г.Мөнгөн “Монгол улсын хэмжээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төвшин, хандлага, залуучуудын буруу дадал зуршлын талаар”  лекцийг тавьсан юм. Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” уулзалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө.

2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 59,8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Энэ нь сурагчид мэргэжлээ зөв сонгож чадахгүй байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Өнөөдрийн уулзалт, лекцэд хүрэлцэн ирсэн сурагчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо.

Д.Ундрам:Өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадлаа

/84-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч/

-Энэ үйл ажиллагаанд оролцсондоо баяртай байна. Манай улсад ямар мэргэжил эрэлттэй байгаа, миний сонгосон мэргэжил ирээдүйд эрэлттэй байж чадах уу зэрэг олон мэдээллийг олж авлаа. Өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадсан.

У.Гантулга:Амжилттай яваа хүмүүсийн лекцийг сонсч, зөвлөгөө авсан

/84-р сургуулийн 10-р ангийн сурагч/

-Өнөөдрийн үйл ажиллагаанаас мэргэжил сонгоход ямар ямар алхамуудыг хийх вэ, мэргэжил сонголт гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал зүйл гэдгийг ойлгож авлаа. Мөн сонгосон мэргэжилдээ эзэн болох нь чухал юм байна. Мундаг хүмүүсийн лекцийг сонссондоо баяртай байна.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй