Дэлхийн хамгийн том нисэх буудал аравдугаар сард нээгдэнэ

2018-03-15

Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үүнтэй адилаар аливаа улс орны хөгжил, дэвшлийг нисэх буудлаас харах боломжтой. Тухайн улс орны талаар анхны сэтгэгдлийг төрүүлэх газар бол яах аргагүй нисэх буудал.

Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд гадаадын улс орнууд нисэх буудалдаа ихээхэн анхаарал хандуулж, тасралтгүй шинэ бүтээн байгуулалтыг хийсээр байна.

Үүний нэг жишээ нь Турк Улсын Истанбул хотын гурав дахь нисэх буудал юм. "Истанбул шинэ нисэх буудал" нь төлөвлөгөө ёсоор энэ оны аравдугаар сарын 29-нд ашиглалтад орохоор бүтээн байгуулалтаа хийж байна.

Истанбул хотын төвөөс 35 км зайд орших энэхүү шинэ нисэх онгоцны буудал нь  76.5 сая м2 газрыг хамрах бөгөөд дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болох юм. Бүтээн байгуулалтын ажил 2028 он хүртэл 4 үе шаттайгаар хийгдэж буй юм. Одоогийн байдлаар барилгын ажил 80 хувьтай явж байгаа гэнэ. 

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ЖИЛДЭЭ 200 САЯ ХҮРТЭЛХ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВНА

Эхний ээлжинд 2018 оны аравдугаар сард 1.3 сая м2 талбайг хамарсан үндсэн терминал, 90 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий бүтээн байгуулалтыг хийж буй юм.

Харин 2028 онд бүрэн дууссаны дараа Истанбул шинэ нисэх буудал нь 350 чиглэлд нислэг үйлдэж, жилдээ 200 сая хүртэлх зорчигч хүлээн авдаг болох юм. Түүнчлэн бүх шатны ажил дуусахад нийт зургаан нислэгийн зурвастай болж, дөрвөн терминалаас бүрдэх бөгөөд хоорондоо метро, галт тэрэг, автобусаар зорчдог болох аж. 

Дотоод засал, архитектурыг Истанбул хотын эртний сүм, барилга, түүхэн үзмэрүүдийг санагдуулам өвөрмөц шийдлийг сонгон хийсэн байна. Мөн Европын хамгийн том автомашины зогсоолтой нисэх буудал болох бөгөөд нийтдээ 40,000 тээврийн хэрэгслийн багтаамж бүхий автомашины зогсоолтой байх юм.

ТӨСЛИЙН НИЙТ ЗАРДАЛ ДОЛООН ТЭРБУМ ЕВРО

Дэлхийн хамгийн том нисэх буудлыг босгох төслийг 2013 онд тендер шалгаруулж, 2015 оноос бүтээн байгуулж эхэлсэн юм. Төслийн нийт зардал долоон тэрбум евро буюу 20.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Одоогийн Ататурк нисэх буудал нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч, багтаамж нь дүүрч, хоёр дахь том нисэх буудал болох Сабихад үйл ажиллагаа явуулдаг болжээ. Гэвч Сабиха ч мөн ачаалал өндөртэй байхаар урьдчилсан тооцоо гарсан байна. Тухайлбал, 2017 оны байдлаар Истанбул хотын хоёр нисэх онгоцны буудал нийтдээ 95 сая орчим зорчигч хүлээж авсан байна. Мөн 2021 он гэхэд дэлхийн агаарын тээврийн төв цэг Туркийн өмнөд хэсэгт буюу Ази, Европ тивийн заагт шилжинэ гэсэн судалгаа хийгджээ. 

Тиймээс ч Туркийн Засгийн газраас шинэ нисэх буудал байгуулах шаардлага тулгарсан нь энэ юм. Энэхүү нисэх буудал нь дэлхийн хамгийн олон чиглэлд нислэг үйлдэж буй Туркиш Эйрлайнс компаний хувьд маш том төв нь болох юм байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал бол 2011 онд 81 сая зорчигч хүлээн авсан АНУ-ын Атлантын нисэх юм. Ататуркийн нэрэмжит Турк улсын хамгийн том нисэх онгоцны буудал жилд 45 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж. Харин шинэ нисэх онгоцны буудал дангаараа жилд 200 сая орчим зорчигч хүлээж авах багтаамжтай байх юм.

ИСТАНБУЛ ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ТАНИЛЦУУЛГА

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй