Ж.Чинбүрэн “Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарч, гэртээ харьсан”

2018-03-01

Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тус төвийн 50 гаруй эмч долоон цагийн турш үргэлжилсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн.

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Элэг шилжүүлэн суулгасан өвчтөн өнөөдөр эмнэлгээс гарч, гэртээ харьсан. Бид энэ хагалгааг Монголдоо хийхийг мөрөөдөж явсан. Долоон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн хүчинд бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн.

Мөн “Элэг нэгт монголчууд” сан байгаагүй бол бид энэ хагалгааг хийж чадахгүй байсан. Энэ хагалгааг байнга хийдэг болохын тулд бидэнд санхүүгийн хөшүүрэг, тогтолцоо хэрэгтэй байгаа. Бид энэ сарын 17-18-ны өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр товлосон. Энэ жилд долоон хагалгаа хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Одоогийн байдлаар манай улсад хорт хавдартай 18 мянга гаруй хүн байгаагаас 6073 нь 2017 онд оношлогдож, тухайн ондоо хавдраар 4003 хүн нас барсан байна. Тиймээс ХСҮТ зөвхөн мэс засал хийх бус улсын хэмжээнд эрт оношлох, хавдрын өвчлөлийг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Мөн УИХ, Засгийн газар эрт оношлох, урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа ч ХСҮТ ачааллаа дийлэхгүйд хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн дундаж ор хоног тав хоног болжээ. Энэ нь хавдраар өвдсөн хүний хагалгаа, эмчилгээнд хангалтгүй тоо юм байна. Мөн ХСҮТ-ийг анх барихдаа 1982 оны төлөвлөлтөөр хийж байсан тул одоогийн хүн амд хүрэлцэхгүй байгаа гэж ХСҮТ-ийн эмч нар тайлагналаа. Тиймээс ХСҮТ-ийн байрыг өргөтгөх шаардлагатай байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй