БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак ГынХе

2016-01-12

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак ГынХегийн амьдралын зарчмууд, үзэл баримтлалыг та бүхэнд хүргэж байна. 

 

Пак ГынХе бол БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч юм. Тэрээр 1952 онд БНСУ-ын ерөнхийлөгч, хожимын хөгжил дэвшилд Солонгос улсыг хөтөлсөн гэж ард нийтээрээ хүндэтгэдэг ерөнхийлөгч агсан Пак ЖөнХигийн ууган охин болон мэндэлжээ. Ээжийгээ нас барсаны дараа олон жилд тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж дипломат харилцаанд туршлагажсан тэрээр 1998 онд Деггү мужаас хууль тогтоох хурал болон Үндэсний ассамблейд сонгогджээ. 2003 оны 2 дугаар сард тэрээр БНСУ-ын Анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Түүний өөрийн намтар дурсамжиндаа тэмдэглэсэн амьдралын зарчмууд, үзэл баримтлалыг та бүхэнд хүргэж байна. 

  • Хүн хичээлдээ сайн ч байж болно, муу ч байж болно, гэхдээ хором бүр зөв сэтгэлтэй бай.
  • Бусдад байхгүй зүйлийг авч бусдад гайхуулах хэрэггүй
  • Эрнест Хэмингуэй, Шекспир, Талмуд зэрэг алдартай бүтээлүүдийг эх хэлээр нь унших хэмжээнд англи хэлийг сур.
  • Гадаад орны хэлийг эзэмшинэ гэдэг тэр хэрээр миний уулзаж учирч болох ертөнц өргөжин тэлж байна гэсэн үг.
  • Гадаад хэл бол амьдралын чанрыг дээшлүүлэх хэрэгсэл юм
  • Хөгжингүй орон болъё гэвэл хөгжингүй иргэдтэй болох хэрэгтэй.
  • Иргэд бид өөрсдөө шамдан хөдөлмөрлөвөл сайн сайхан амьдарч болно гэсэн итгэлтэй болох нь чухал
  • Байгалийн баялаг ч, хөрөнгө мөнгө ч байхгүй Солонгос орны хөгжин дэвших ганц зам нь  хүний хийж бүтээдэг шинжлэх ухаан технологийн судалгаанаас өөр зүйл байхгүй
  • Урвалт шарвалт шиг муухай зүйл байхгүй. Нэг удаа уравхад түүний дараа дахин урвах амархан болно. Тэгээд насан туршдаа өөрөө өөртөө ичгүүр гутамшигтай амьдрах болно.
  • Бусдыг шүүмжилдэг зангаараа өөрийн биеийг шүүмжилвээс алдаа эндэл бага гаргана. Өөрийн биеийг өршөөдөг зангаараа  бусдыг өршөөх аваас олон түмэнтэй явна.
  • Амьдралын ухаан ганцхан өдөр бий болдоггүй адил, аз жаргал ч мөн аяндаа өөрөө ирдэг зүйл биш.
  • Намын шинэчлэл нь улс төрийн шинэчлэлийн цөм юм.
  • Намын дарга болмогцоо 10 давхар намын байранд байрлахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ард түмэн манай намыг авилга, хээл хахуульд идэгдсэн хэмээн итгэл алдарсан тул  энэхүү намын байр цаашид биднийх байх боломжгүй, уг барилгыг цаашид ашиглаж  боломжгүй гэж үзлээ. 86 хоног задгай талбайд намын байраа майханд байрлуулав.Намын даргын ажил авсан анхны өдрөө ард түмнээсээ уучлал гуйх өдөр болгов.
  • Ханнара намын даргын албан ажлыг аваад тавьсан илтгэлдээ “Намын ялзрал доройтлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс хойш Ханнара нам ялзрал доройтол, зүй бус явдалд нэр холбогдогчийг өмгөөлөн хамгаалахгүй бөгөөд өмгөөлж хамгаалах ч аргагүй.Прокурорт дуудагдаж хэрэгт татагдвал намын гишүүнээс нь түдгэлзүүлж, буруутай нь тогтоогвол намаас хөөж насан туршид нь намдаа дахин элсүүлэхгүй.” Гэж ард түмэндээ амалсан юм.
  • Хүнд өгөх бэлгээ сонгохдоо ч  надад тогтсон зарчим бий. Бэлэг ямар нэг утга агуулж байх ёстой бөгөөд  бидний уламжлал соёл шингэсэн байвал бүр сайн.
  • Би хэзээ нэгэн цагт Ханнара намын удирдлагын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд болно гэдэгт итгэж байна.
  • Хэлсэн ярьсан, санасан бодсоноо мартаж болно, харин цагаан  цаасан дээрх бичиж үлдээсэн зүйл бол зуун жил өнгөрсөн ч хадгалагдах болно.
  • Улс төрч хүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ард түмэнд амалсанаа биелүүлэх явдал.  
  • Хөгжингүй орон больё гэвэл чадварлаг боловсон хүчнийг бэлдэх хэрэгтэй.
  • Эмэгтэйчүүд хүүхэд өсгөх, асрах газраас чөлөөгдвөл түүний хэрээр улс орны өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Тиймээс намын байрандаа хүүхэд харах газар байгуулсан.
  • Надад гадаад улс орноор айлчлахдаа заавал сахия гэж хичээдэг зарчим бий. Тэр нь Солонгост тусалсан эрхэм хүмүүст  талархал илэрхийлэх.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй