Хурал таслагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

2018-02-20

Хуралдаа суудаггүй, хуулиа уншдаггүй гишүүдээс болж, парламентын нэр хүнд унасаар эцэс сүүлдээ УИХ-ыг тараах яриаг өдөөх болсон.

Иймээс УИХ дахь 65-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ажил таслагчдаа хүмүүжүүлэхийн тулд УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад байна. Намрын чуулган завсарлахын өмнө өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд дараах хариуцлага хүлээлгэхээр заажээ.

-УИХ-ын гишүүн нь чуулган, байнгын хорооны хуралдаанд ирцээ өөрийн биеэр бүртгүүлээгүй, саналаа бусдаар өгүүлбэл энэ хугацааг хуралдаанаа тасалсан цагт тооцох,

-УИХ-ын гишүүний чуулган, байнгын хорооны хуралдаанаас хоцорсон цагийг харгалзан тухайн өдөр үг хэлэх, асуулт асуух эрхийг гурав хүртэл цагаар хасах, цалингийн тодорхой хувиар торгох,

-УИХ-ын гишүүний хоцорсон, тасалсан цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы хуралдааны нийт хугацааны 1/3-д хүрснээр гишүүнийг эгүүлэн татах зэрэг заалт тусгасан юм.

Өөрөөр хэлбэл, УИХ хаврын чуулганаараа энэхүү төслийг баталж чадвал дөрвөн жилийн бүрэн эрхийн ноёрхлоороо түрий барин, ажлаа тасалж зугаацаж явдаг гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн харилцаа үйлчлэх бололцоотой болно гэсэн үг.

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр хоёр жил дараалан Б.Наранхүү, С.Жавхлан нарын гишүүд ажил таслалтаараа ангийнхнаа тэргүүлсээр ирсэн. Дуртай цагтаа ирдэг, дургүйгээ хүрэхээр Төрийн ордны хаалгаар багтдаггүй.

Гэтэл ажилдаа ирээгүй хойгуур нь иргэдийн эрх ашигт үл нийцэх хэчнээн хууль батлагдаж гарч байгааг анзаардаггүй. “Но”-той, ноцтой хуулийнх нь тухай нийгмээрээ шуугихаар сая нэг хэлд орцгоож, хэдэн үг чуулганы танхимд унагана.

Эрх баригч намын зарим гишүүн ч тэднээс нэг их дээрдэх зүйлгүй. Засгийн газрын гишүүн нэрийн дор гадаад томилолт аван “жаалдаг”.  Ирсэн хойноо нэг их хууль дүрэм ярьж, хэлбэрдэнэ. Гэтэл галт тэрэг хэдийнэ хөдөлсөн байдаг. Тиймээс гадаад томилолтыг ч энэхүү хуулиар цэгцлэх шаардлага бас үүсэж буй.

Дээр нь хуралдаа цагтаа ирдэггүй үзэгдэл бол бүр хавтгайрсан. Цагтаа амжиж ирэхгүйгээс хуулийн төсөлтэйгээ ч танилцдаггүй, судалдаггүй. 

Харанхуйгаар л бүдүүн тоймоор л төслийн тухай ярьж, шүүмжилнэ. Хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжлээ гэхэд зорилго зорилтыг нь өөрчилж, холион бантан хутгана. Зарим тохиолдолд бүр уучлахын аргагүй алдаа гаргана. Төслийн тухай ойлголтгүй учраас зарим нэг попуудынх нь хэлсэн үг үнэн сонсогддог бололтой, чухал төслийг хэлэлцэхийг дэмжихгүй, төрхөмд нь буцаана. . Мэдэхгүй байж болох ч мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг авдаггүй, сонсдоггүй, судалдаггүй.

Тухайлбал, Улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ ийм замаар унагаж, Засгийн газар луу буцаасан. Ямар чухал ач холбогдолтой төсөл болохыг УИХ-ын гишүүдийн тэн хагас нь мэдрээгүй, мэдэхийг хүсээгүй.

Уг нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар долоон жилийн өмнө монголчууд 72 GB багтаамжтай цахим үнэмлэхтэй болж, дэвшил хийсэн ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг хэлж, анхааруулсан.

Нэг үгээр хэлбэл, хуулийн төслийн ус, шүүсийг шахаад өгөх бэлэн хуульчийнхаа толгойг ашиглаад төслийг хэлэлцэхийг дэмжээд бэлэн хүнээ ажиллуулах ёстой атал буцаах шийдвэр гаргаж байх жишээний. Ийм шийдвэр гарахад гишүүдийн ирц хангалттай байгаагүй нь мөн нөлөөлсөн.

Тиймээс эрх баригч хүчний ирэх хавар дараалал харгалзахгүйгээр ногоон гэрлээр батлах хуулийн төсөл бол гишүүдийн ирцээр нь “бойкотолж” хариуцлага ногдуулдаг болох төсөл юм.

Засгийн газраа огцруулах болоход идэвх зүтгэл гарган гүйсэн шигээ энэ төслийг дэмжээд батлаад өгөөрэй дээ. Энэ үг бол мянга, мянган сонгогчийн тань үг юм. 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй