Сар шинийн баяраар орон нутгийн замд 7 хүн амь насаа алджээ

2018-02-19

Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулж нийт 780 гаруй замын цагдаагийн алба хаагч, сонсогч нар үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Баярын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1,172 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 872 дуудлага бүртгэгджээ.Ослын улмаас нийслэл хотод нийт 42 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж нэг хүний амь нас хохирсон бол орон нутагт 9 хүн гэмтэж, 7 хүний амь нас хохирсон байна. 

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 87 хувь нь зөвхөн орон нутгийн замд бүртгэгджээ. Мөн бүртэгдсэн зам тээврийн осол, хэргийг өнгөрсөн жилийн баярын өдрүүдтэй харьцуулахад хүний амь нас хохирсон хэрэг 50 хувиар, хүн гэмтсэн осол 14 хувиар буурсан хэдий ч орон нутагт 7 хүний амь нас харамсалтайгаар хохирчээ. 

Нийслэл хотын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 13, мөргөлдөх хэлбэрээр 38 осол, онхолдох болон үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус бүр нэг осол бүртгэгдсэн бол хөдөө, орон нутгийн хэмжээнд явган зорчигч мөргөж гэмтээсэн 1, онхолдох хэлбэрээр 3, мөргөлдөх хэлбэрээр 2 осол тус тус бүртэгдсэн байна. 

Тухайлбал:

  • Хоёрдугаар сарын 17-ны өдөр БЗД-ийн нутаг Баянзүрхийн товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай, эмэгтэй З-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхиж явсан
  • Хоёрдугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутаг “Майхантын ар” гэх газар асфальтан замд H.Fit маркийн автомашин нь T.Corolla, T.Harrier маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч Д, М нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ослуудыг тус тус шалгаж байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй