Тайваний газар хөдлөлтийн голомтод байсан дөрвөн монгол оюутныг аюулгүй газарт шилжүүлжээ

2018-02-08

ДАХИН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ БОЛЗОШГҮЙГЭЭС МОНГОЛ ИРГЭД ТҮР ОРОГНОХ БАЙРАНД ХОРГОДОЖ БАЙГАА АЖ

Энэ сарын 6-ны өдрийн 23:50 цагт Тайванийн Хуален хошуунд 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Өнөөдрийн байдлаар газар хөдлөлтийн улмаас есөн хүний амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар гадны хэвлэлүүдэд бичиж байна.

Газар хөдлөлтийн голомт дахь түр орогнох байранд Монгол Улсын цөөнгүй иргэн байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Бидний авсан мэдээллээр, өчигдөр тэднээс дөрвөн оюутан Тайбэйд очсон бол дахин хүчтэй газар хөдөлж болзошгүй гэсэн мэдээллийн улмаас хэд хэдэн монгол иргэн түр орогнох байранд буй юм байна. Тайбэйд очсон дөрвөн монгол оюутан Гадаад харилцааны яамнаас тусламж хүсчээ.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, газар хөдлөлтийн бүсэд байсан дөрвөн монгол оюутныг өчигдөр Тайбэй хотноо аюулгүй газарт шилжүүлэн аваачсан бөгөөд тэдгээр иргэдийн дунд гэмтэж бэртсэн хүн байхгүй байгаа аж. Улмаар байнга холбоотой ажиллаж буй юм байна.

Хятадын газар хөдлөлт судлах төвийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн голомт нь Хуален хошуунаас зүүн хойд зүгт 20 км зайтай орших газарт, 10 км-ын гүнд байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайвань даяар мэдрэгдсэн бөгөөд тус улсын зүүн нутгийн Хуален хотод олон байшин барилга эвдэрч нурсан байна. Энэ бүс нутагт энэ сарын 4-нөөс хойш 100 орчим удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тайваний цаг уурчид ойрын өдрүүдэд дахин газар хөдлөх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.

ТАЙБЭЙ БЭЭЖИНГИЙН ТУСЛАМЖААС ТАТГАЛЗАВ

Тайбэй Бээжингийн тусламжаас татгалзсан байна. Энэ тухай Өмнөд Хятадын "Өглөөний пост" сонин мэдээлснийг ТАССагентлаг уламжлав. Эх газрын Хятадын асуудал эрхэлсэн зөвлөлийн орлогч дарга Ци Чужэний хэлснээр, Тайвань улс байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад хангалттай хэмжээний боломж, хөрөнгөтэй байгаа ажээ.

Өчигдөр БНХАУ-ын Засгийн газраас газар хөдлөлтийн бүс рүү аврагчдын баг илгээж, тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ажиглагчид Хятадын тал энэ асуудлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэхийг санаархаж байна гэжээ. Тайваний талаас ч "Байгалийн гамшгийг улс төрийн зорилгоор ашиглах ёсгүй" гэж онцолсон байна.

Иргэний дайны үеэр Хятадын коммунистуудтай дайтаж ялагдсан Чан Кайшигаар удирдуулсан гоминданий хүчний үлдэгдлүүд Хятадын томоохон арал руу зугтсан бөгөөд 1949 оноос Тайвань өөрийн удирдагчтай болжээ. БНХАУ Тайванийг өөрийн муж гэж үздэг бөгөөд дахин нэгдэх арга замыг хайсаар байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа сайжирч байсан ч 2016 оны тавдугаар сараас арлын засаг захиргааг Цай Инвэнь удирдаж эхэлснээс хойш асуудал "царцжээ". Тэрбээр Хятадтай нэгдэхийн эсрэг байдаг нэгэн аж.

Өнгөрсөн лхагва гаригт газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 225 хүн бэртэж гэмтэн, 145 хүн ор сураггүй болсон талаар мэдээлж байсан бол өнөөдөр амиа алдагсдын тоо ес болж нэмэгдэн, 265 хүн бэртэж гэмтэн, 62 хүн ор сураггүй байгаа ажээ.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй