Дэлхийн хамгийн нам дор орших Мальдивт улс төрийн сөргөлдөөн "өндөр авлаа"

2018-02-08

Тэр бүр нэр нь дуулдаад байдаггүй  Мальдив хэмээх улс сүүлийн хоногуудад дэлхий нийтийн анхааралд орж ирлээ. Хэрэг явдлын учир гэвэл ердөө 400 гаруй мянган хүн амтай энэ улсад 15 хоногийн онц байдал зарлаж улс орны дотоод байдал эвгүйрхсэнтэй холбоотой.  

Сөрөг хүчний улс төрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашид, Ахмед Адиб нарыг суллах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүх нь гаргаснаар Мальдивын улс төрийн байдал тогтворгүйтэх шалтгаан болоод байна.

Мальдивын Ерөнхийлөгч А.Ямен мэдэгдэхдээ “Мальдивын бүх иргэн, манай улсад ажиллаж, амьдарч, аялж буй гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал зарлалаа. Онц байдал зарласан хугацаанд хүмүүсийн тодорхой эрх хязгаарлагдана” хэмээжээ.

Онц байдал зарласнаас хэдхэн цагийн дараа тус улсын тусгайгийнхан Ерөнхийлөгч асан Момун Абдул Гаюмыг гэрээс нь хүргэнийх нь хамтаар баривчилжээ. Засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдсан гэх шалтгаанаар тэднийг баривчилсан гэх мэдээлэл байна.

Мальдив бол Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэгт Шри-Ланк улсаас  700 км-ийн зайд орших 1200 орчим арлаас тогтсон улс. Үндсэн хүн ам нь 338,4 мянга бөгөөд харин гадаадын 64 шахам мянган иргэн бий.  Исламын суннит урсгалын шашинтай ард түмэн.

Тус улс нь дэлхийн хамгийн нам дор оршдог. Мальдивын арлууд далайн түвшнээс дээш ялимгүй өндөрт оршдог бөгөөд хамгийн өндөр цэг нь  далайн түвшнээс дээш ердөө 2,5 м өндөр.  Тус улсын хуурай газрын хэмжээ 298 ам дөрвөлжин км бөгөөд цорын ганц хот нь нийслэл Мале юм. 

Бүхий л жилийн турш халуун дулаан уур амьсгалтай,  агаарын хэм хэзээ ч +17 градусаас доошилдоггүй. 

Мальдивын арлуудад кокс болон бананаас өөр юм бараг ургадаггүй. Мэдээж ашигт малтмалын тухайд бүр ч ярилтгүй. Харин загас агнуур, аялал жуулчлал эдийн засгийн гол орлогыг бүрдүүлдэг.  Энэ улс аялагчид жуулчдын ая тухыг хангасан сайн дэд бүтцийг бүрдүүлсний ачаар жилдээ 1,2 сая жуулчин хүлээн авдаг.

Арлуудын эргэн тойоны далайн ус экосистемийн маш олон хэв хаягийг илэрхийлдэг. Тухайлбал  1100 төрөл зүйлийн загас, 21 зүйлийн халим, далайн гахай,  5 зүйлийн  яст мэлхий гэхчлэн.  1998 онд Эль-Ниньо үзэгдлийн улмаас далайн усны темпратур +5 градусаар нэмэгдснээс шалтгаалж  шүр болон түүнээс хамааралтай амьд организмын гуравны хоёр нь устаж мөхжээ.

Тус улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох дээд байгууллага нь 50 депутат бүхий нэг шатны парламент юм. Энэ 50 депутатын 8-ийг нь ерөнхийлөгч шууд томилж, бусдыг нь сонгодог аж.

Тус улсын улс төрийн хямрал сунжирвал аялал жуулчлалын салбар нь уруудаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Мальдивын эдийн засгийн гол хөдөлгүүр нь аялал жуулчлалын салбар бөгөөд 133 мянга гаруй хүн амтай тус улсад дэлхийн өнцөг булан бүрээс жилд 1.2 сая жуулчин очдог аж. Хэдийгээр аялал жуулчлалаас багагүй хэмжээний орлого олдог ч түүний үр шим жирийн иргэдэд хүртээлгүй байгааг сөрөг хүчнийхэн шүүмжилдэг.

Тус улсад болдог улстөрийн сөргөлдөөн нь үндсэндээ аялал жуулчлалын салбартаа хяналт тогтоох, ахиу ашиг хүртэх гэсэн бүлэглэлийн сонирхлоос шалтгаалдаг  хэмээн гадаадын агентлагууд онцолж байгаа юм.

Нийслэл Мале тус улсын ганцхан хот.

 

Тус улсын Засгийн газар хэдэн жилийн өмнө далайн усанд хуралдаж байв. Энэ нь экологийн доройтлыг дэлхий нийтэд хүргэх гэсэн санаачлага байв. Зураг дээр Засгийн газрын гишүүд, зүүнээсээ эхнийх нь тухайн Ерөнхийлөгч нь

 

Жуулчдад зориулсан дэд бүтэц.

 

 

Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал хийж байгаа нь

 

Тус улсын анхны Ерөнхийлөгч Насир. Тэрбээр эх орноосоо дүрвэж Сингапурт 30 жил амьдраад нас эцэслэжээ. Харин түүнийг нас барсны дараа улсынхаа ганц нисэх онгоцны буудлыг Насирын нэрэмжит болгожээ.

 

Мальдив улс.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй