Хот- Хөгжлийн шийдэл

2018-02-07

Хүмүүс ажиллаж амьдрах аятай таатай нөхцөлийг эрэлхийлж хот суурин газар нүүх, шилжин суурьших хөдөлгөөн буюу хотжих үйл явц дэлхий даяар идэвхтэй явагдаж байна. 2005 онд дэлхийн нийтийн хүн амын талаас илүү нь хотод амьдарч байсан бол 2050 он гэхэд 10 хүн тутмын 7 нь хотод амьдрах болно.  

Хотуудын улс, бүс нутаг, дэлхийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Өрнийн “хот” гэх уламжлалт ойлголт өөрчлөгдөж байгааг Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь хотуудын эрчимтэй хөгжлөөс харж болох юм. Дэлхий хотуудад урд өмнө байгаагүй олон шалгуур, хүндрэл бэрхшээл тулгарах болсон ба тэдний хоорондох өрсөлдөөн ч улам эрчимжиж байна.

Албан ёсны тоо мэдээгээр Манай улсын нийт хүн амын 46  хувь нь (бодит байдалд 65 орчим хувь) Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Энэ нөхцөл нь агаар, ус, хөрсний бохирдлыг үүсгэж, иргэдийн аятай амьдрах нөхцөлийг үгүй хийж хотыг бүхэлд нь гамшигт байдалд хүргээд байна. Бидний нүдэн дээр төрөлх хот маань нуран унаж байна.

Орчин үеийн өрсөлдөөн, шалгуурт нийцсэн хөгжлийн бодлогыг томьёолох шаардлагатай байна. 2046 онд манай улсын нийт хүн амын тоо 5 саяд хүрнэ. Хүн амын цонх, насны бүтцийг харгалзан үзэж бүс нутгийн хэмжээний олон хот, дагуул хотыг байгуулж, нийгмийн баялгийг бүтээн байгуулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, иргэд аятай таатай амьдрах, сурч боловсрох, хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлж чадна.

        Бид нэн түрүүнд дэлхийн хотуудыг үнэлж дүгнэдэг арга аргачлалаар өөрсдийгөө үнэлж Улаанбаатар хотын асуудал, түүний шалтгаан, алдаа оноог зөв оношилж, шинжлэх ухааны үндэстэй зөв дүгнэн харах шаардлагатай. Түүний дараа эдийн засаг, амьдрах нөхцөл, экологи хүрээлэн буй орчин, хүртээмжтэй байдлын шаардлагыг хангасан шинэ хот, дагуул хотуудыг байгуулж хүндрэлээс гарах гарц, цаашдын хөгжлийг хөтлөх шийдлийг олох ёстой. Шинэ хотууд нь өөр өөрийн өнгө төрх, онцлогтой байж харилцан зохицолтойгоор бүтээн байгуулагдах хэрэгтэй ба хот төлөвлөлтийн нэгдсэн системийг бүрдүүлэх, эрх зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, гудамж, зам талбай, байшин барилга, тэдгээрийн зохицол, удирдлага менежмент, хяналт үнэлгээ, хариуцлагын нэгдсэн стандартыг бий болгох шаардлагатай. Тэдгээрийн хооронд эдийн засгийн эргэлт бий болгох, чадварлаг дэд бүтцийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

 

Ашигласан материалын жагсаалт

1. Үндсэн хууль 1992 он

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1993 он

3. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль 1994 он

4. Хот байгуулалтын тухай хууль 1994 он

5. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль 1994 он

6. D.Westendorff /Ph.D/. Three essays on urban governance and habitat in developing countries. Dissertation of Cornell University, 2009. Page-1 

7. Database of Mongolian statistical information service. www.1212.mn

8.  Улаанбаатар хотын статистик. http://www.ubstat.mn

Эх сурвалж: bmungunsukh.blogspot.com

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй