Э.Анхбаяр: Бид монгол сонгодгуудыг сорчлон дуулна

2018-02-02

Австрийн “Opera Burg Gars” театрын гоцлол дуучин Э.Анхбаяртай ярилцлаа.

-Тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргье. Та тоглолтынхоо онцлог мэдээллээс сонирхуулахгүй юү?

-Баярлалаа. Би энэ удаа СТА, Хан-Уул чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс болон дуучин Ж.Жамсранжав нартай хамтран “БИД ДУУЛНА” тоглолтоо хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан байгаа. Энэхүү тоглолтод бид гурав нийтдээ 26 орчим монгол сонгодог бүтээлүүдийг сорчлон дуулна. Миний нэг баримталдаг зарчим байдаг юм. Дуучид өөрийн бие даасан тоглолт гэхээр баахан дуучид авчраад дуулуулдаг. Би тэгэхгүй. Миний юу бүтээж хийдэг, юу чаддагаа харуулах бие даасан тоглолт учраас уран бүтээлчидтэй хамтрахгүй. Энэ удаагийн тоглолтод бид гурав заавал гаднаас дуучин урих шаардлагагүй гэж үзсэн. Бид уран бүтээлийн найзуудаас гадна амьдрал дээр ч мөн адил их сайн найзууд учраас “Яагаад хамтарч тоглолт хийж болохгүй гэж” бодсон юм. Бид дуулагдах нь багасаад байгаа Монголын сайхан дуунуудыг сонгон авч дахин сэргээж дуулна. Өнөө орой бид “UB place”-ын концертын Их танхимд тоглоход бэлэн болоод байна.

-Мартагдаж буй хуучны дуунуудаасдуулна гэж хэллээ. Яг ямар ямар дуу дуулагдах вэ?

-Дандаа Монголын хуучны, сайхан шилдэг дуунууд дуулагдах болно. Тодруулбал, 1954 онд зохиогдсон “Буянт тал” гэдэг дуунаас эхлээд 2017 хүртэлх ард түмний аманд байнга аялагдаж ирсэн мэргэжлийн хэмжээний дуунууд бий. “Бурхан бумбын орон”, “Хайрхан уулын бараа”, “Зулай цагаан Алтай”, “Нисгэгчийн дуу”, “Монголын тал нутаг”, “Аав, ээж хоёр”, “Нарлаг Монгол орон”, “Мичид шүргэх Алтай” гэх мэтчилэн Монгол сонгодог бүтээлүүд дуулагдах юм. Энэхүү гоё дуунуудыг сонсох хүсэлтэй иргэдэд зориулсан тоглолт байх болно. Ер нь сонгодог урлагийнхан ашгийн тоглолт хийдэггүй шүү дээ. Тэгэхээр яг л ард түмэндээ хандсан бидний зүгээс урлагт хийж болох, ард түмний сэтгэхүйг сайжруулж, оюуныг нь хөгжүүлэхэд бидний оруулж буй хөрөнгө оруулалт энэ юм. Бид айл бүрт очоод урлаг гэж ийм зүйл байдаг юм гээд яриад байх боломжгүй учраас энэ бүтээлүүдээрээ хөрөнгө оруулалт хийнэ.

-Мэдээж нэг удаагийн тоглолтоор уран бүтээл хязгаарлагдахгүй болов уу. Та бүхэн цаашид ямар тоглолт хийхээр төлөвлөөд байна вэ?

-Нэгэнт нийлээд эхэлсэн юм чинь цаашид хамтран CD гаргах, кино концерт хийх зэрэг олон төлөвлөгөө бидэнд бий. Мөн энэ оны төгсгөлд сонгодог дууны тоглолт хийхээр бодож байгаа.

-Сонгодог уран бүтээл дуулахад дуучнаас маш өндөр ур чадвар, бас хүч шаарданаЭнэ тоглолтын гол онцлог юунд байх вэ? 

-Тийм ээ. Ямар ч уран бүтээл дуучнаас тодорхой хэмжээний хоолойн болон биеийн хүч шаарддаг. Энэ дуунууд бүр хэцүү л дээ. Гэхдээ мэргэжлийн дуучид энэ бүхнийг давж гардаг байх ёстой. Заримдаа мэргэжлийн дуучин ч гэсэн сургуулийнхаа дипломыг авчихсан хэрнээ хоёр дуу бүтэн, амьдаар дуулж чадахгүй байгаа шүү дээ. Тийм учраас тэдэнд сэрүүлэг өгөх зорилгоор манай сонгодог дуучид сайхан тоглолтууд хийдэг болсон. Ер нь юмыг байр байранд нь тавихгүй бол ардчилсан нийгэм гэдэг утгаараа өнөөгийн нийгэмд хэтэрхий хэт задгай байна. Урлагт бас цензур байх хэрэгтэй. Өнөөдөр хэн нэгэн мөнгөтэй иргэн хэдэн нот эвлүүлж, түүнийг дуу гээд, түүнийг нь манайхан жинхэнэ уран бүтээл гээд ойлгодог байдлыг засах хэрэгтэй. Тэгэхгүй бол урлагийн өндөр төвшний мэргэжлийн байгууллагынхан мартагддаг үе ирсэн байна. Удахгүй энэ бүхэн сайхан цэгцрэх байх аа.

-ИРЭХ ЗУРГААН САРД АВСТРИЙН ДУУРИЙН ТЕАТРТ ДУУЛНА-

-Таныг дэлхийн олон тайзан дээр дуулж, Монголынхоо нэрийг гаргасан гэдгийг ард түмэн мэднэ. Таны дараагийн дэлхийн тайз хаана байх бол?

-Энэ зургаан сараас Австрийн театрт дуулна. 7-8 сарын хооронд Тоско дуурьд дуулна. Түүний дараагийн дуулах дуурь гэхэд бүр 2020 онд байх жишээтэй. Гадаад орнуудад олон жилээр тоглолтын төлөвлөгөө гаргаад ажилладаг, маш нарийн зохион байгуулалттай.

-Монголын тайзанд дээр, дэлхийн томоохон дуурийн театрт дуулах хоёр мэдрэмж  өөр үү?

-Монголын, сумын, дэлхийн томоохон тайз ч тэр би бүгд дээр нь гарч дуулж үзсэн. Тайз болгоны мэдрэмж өөр. Гэхдээ дуучнаас шаарддаг нэг зүйл бол ямар тайз байх хамаагүй, хийх ёстойгоо л хийх ёстой. Уран бүтээлчийнхээ талаас бүх хүчээ л гаргаж дуулдаг.

-Сүүлийн үед монгол уран бүтээлүүд дэлхийн тайзнаа дуулагдах болсон нь гайхалтай. Та санал нийлнэ биз?

-Тийм ээ. Сүүлийн үед монгол бүтээлүүд их дуулагддаг болсон. Тэмцээн, уралдаануудад орчин үеийн хөгжмийн зохиолчийн дуунуудаас дуулагдаж байгаа. Монголынхоо уран бүтээлүүдийг сурталчлах зорилгоор дуулна. Монгол хүн монгол уран бүтээлээ дэлхийн тайзан дээрээс толилуулна гэдэг байнга тохиолдоод байдаг завшаан биш. Тийм болохоор Монголынхоо хөгжмийн зохиолчийн бүтээлийг хүргэх бол маш зөв.

-Таны бодлоор дэлхийн сонгодог дуурь, Монголын сонгодог дууны ялгаа юунд байна вэ?

-Сонгодог дуу гэдэг анхнаасаа сонгогдсон дууг хэлдэг. Бүх хүн сонгож сонсдог. Мөн ардын урлагаас арай өөр төвшний юм. Учир нь  нийтийн дуу болон сонгодог дуу гээд харьцуулвал бас арай өөр хөгжүүлсэн. Нотны хувьд ч тэр өөр. Энгийнээр хэлэхэд, хүн оюуны төвшинд сонсогдохуйц, хүн болгоны аманд ордог дуу шиг биш. Монголын сонгодог бүтээлүүд маш олон жил дуулагдсаар байгаа учраас сонгодог бүтээл юм. Дэлхийн сонгодог дуурийн хувьд, дуулалтын хувьд ч тэр маш өөр.  Хөгийн хувьд ч өөр. Монгол дууг арай илүү задгай дуулж байж хүнд илүү хүрдэг. Тэгэхгүй бол цэвэр вокалны байдлаар дуулвал гадаад хүн шиг үгээ зөв хэлж чадахгүйд хүрнэ. Гэхдээ энэ хоёрыг аль алийг дуулаад явах хэрэгтэй.

-Гадаад дуурийн дуучид манай тайзнаа хүрэлцэн ирж дуугаа дуулвал их сайхан тоглолт болох байх даа?

-Ер нь хүсэж мөрөөдөж байгаа зүйлүүдийн нэг бол энэ. Монголд гадаад дуучид ирж дуулах бүрэн боломж байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд боломжгүй байна. Манай улсаас бодлогоор гадаадын дуурийн том дуучдыг дуулуулах л боломж байгаа юм. Гадаадад үнэлгээ маш өндөр байдаг. Жишээ нь, бид гурав тоглолт хийхдээ ашиг хараагүй. Нэг хүний билет 20 мянган төгрөг. Үнийн хувьд их том ялгаатай. Дэлхийн дуучид нэг л дуурийн дүрд дуулахад хамгийн доод тал нь цагт 10 мянган ам.доллараас эхлэх жишээтэй. Тийм болтол их цаг хугацаа, их зүйл золиослож, их шаргуу хөдөлмөрлөсөн байдаг. Ер нь дэлхийн том мундаг оддод ар гэрийн асуудал их байдаг. Бүх зүйлээ золиосолсон байдаг учраас шүү дээ.

-Та гурвын нэг өдрийн амьд тоглолтын цаана хичнээн уран бүтээлч хамтран ажиллаж байна вэ?

-Нийтдээ 200 орчим хүн байна. Амьд тоглолт гэдэг зүгээр нэг понаграмм тавиад дуулдаг юм биш. Манайхан болохоор понаграмм тавиад дуулдаг дуучдаа их сайн дуучин, байнга тоглолт хийдэг гэдэг. Хөдөлмөрийн хувьд аваад үзвэл газар, тэнгэр шиг ялгаатай. Харин үнэлэмжийн хувьд хүмүүс шоу, хөнгөн талыг нь хараад сурчихсан байдаг. Яг амьд, жинхэнэ хөдөлмөрлөдөг уран бүтээлчдийн үнэлэмж байхгүй болчихсон. Бид гурав тэр үнэлэмжийг сайжруулж, сурталчлахын тулд тоглолт хийгээд, хөдөлмөрлөөд байгаа юм.

-Дуурийг нийлмэл урлаг гэж ярьдаг. Тиймээс дуучнаас маш их авьяас шаарддаг болов уу?

-Тийм ээ, дуурийг нийлмэл урлаг гэж ярьдаг. Яагаад гэхээр тэнд хөгжим байна, дуулалт, бүжиг байна тэнд жүжиг, дүрслэх урлаг байна шүү дээ. Ингэхээр нийлмэл урлагийн дуучин байна гэдэг дуучнаас маш их авьяас чадвар шаарддаг. Бүх л юмаа дайчлан гаргаж байж дуурийн дүрийг гаргадаг. Ямар дүрд тоглож байгаагаас хамаарч, тайзан дээр яаж алхах вэ гэдгээс эхлээд олон зүйл шаарддаг. Тийм учраас урлаг дотроо хүнд хэцүү төрөл нь дуурийн урлаг юм. Ер нь мэргэжил бүхэн хүнд ч гэлээ дуурийн урлаг их хэцүү ч их гоё. Жинхэнэ урлаг шүү дээ.

-Хүмүүс яагаад сонгодог урлаг сонирхон сонсдог гэж та боддог вэ?

-Сонгодог урлагт далд зүйл их байдаг. Манай багш “Маш олон сүлэлдсэн зүйлийн огтлолцол” гэж хэлдэг юм. Мөн дуурийн хөгжим, үг, хэллэг дотор маш олон далд ухаан, далд ухамсар, гүн бодол байдаг. Аливаа зүйлийг бодит байгаагаас нь гадна өөрөөр хардаг болдог. Тийм л чадвартай болдог. Зөвхөн сонгодог урлаг сонссоноороо тэгдэг юм биш. Ер нь урлаг гэдэг зүйл хүнд маш олон чадвар давхар өгдөг. Одоогийн байдлаар Монголд урлаг үнэгүйдээд байгаа юм. Спорт, урлаг хоёроор Монголыг сурталчилж байна. Гэхдээ урлаг нь хаягдчихсан байгаа юм. Урлагийг сайхан дэмжих үе ирээсэй гэж хүсдэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй