”Тамгагүй төр” түүхэн эмгэнэлт жүжгийг тоглоно

2018-01-18

Ирэх сарын 3, 4-ний өдрүүдийн 18:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжгийг тоглох гэж байна.

Тус жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор Х.Булган, ерөнхий зураачаар Т.Ганхуяг /СТА/ нар ажилласан бол гол дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва(Эгэрэг өрлөг), Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан(Арчуг хаан), СТА Б.Нармандах (Цэцэр хатан), СТА М.Тогтохжаргал (Гүргэл хатан) нар тогложээ.

Жүжгийн үйл явдлаас сийрүүлбэл хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдана.

Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан их хатан болон бага хатан Гүргэлээс төрсөн хүү хааны итгэлт шадар Эгэрэгийн залиар солигдов. Хаан Арчугийн солигдон ирсэн хүү татаж унадаг өвчтэй, санаа муутай бол цус нэгт үр нь эрүүл саруул өсөн торниж, хувь заяаг өөрчилсөн Эгэрэг шадрын хаан сэнтийд санаархсан хүсэл цуст мөрийг дагуулдаг билээ.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран (10.000₮ 15,000₮ 20,000₮ 25,000₮ 30,000₮) өөр байх бөгөөд тасалбарыг УДЭТ-ын касс, www.ticket.mn, үнэгүй хүргэлт 1900-1800-гаар энэ сарын 19-нөөс худалдаалж эхлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 99026929, 99199794, 89403070, 96117878 авах боломжтой. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй