"Чингэлэгт даруулчихаад 11 сая төгрөг төлөхөөр боллоо"

2018-01-18

“Чингэлэгт даруулчихаад, 11 сая төгрөг төлнө гэж бодсонгүй”

Одоогоос зургаан сарын өмнө /2017.07.16/ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны тойрог орчимд 40 тонны чингэлэг суудлын автомашин дээр унаж, эрүүл саруул нэгэн бүл дарагдаж, хүнд бэртэл авсан талаар бид өмнө нь сурвалжилсан.

Тухайн үед Д.Мөнхбаатарынх гэх энэ залуу гэр бүлийнхэн аюултай ослоос амьд гарсандаа баярлаж суугаагаа бидэнд хэлж байсан билээ. Тэгвэл осол гарснаас хойш зургаан cap өнгөрсний дараа буюу 2018 оны нэгдүгээр сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэж, залуу гэр бүлээс 11 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Ингээд Д.Мөнхбаатартай утсаар холбогдож, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодрууллаа.


-Сайн байна уу. Зургаан сарын өмнө танай гэр бүлд таагүй явдал тохиолдсон. Та бүхний биеийн байдал одоо ямар байна вэ?

-Одоо том хүүгийн маань хоёр хөл нь өвдөгнөөсөө шагай хүртлээ мэдээгүй болсон. Бид хүүгээ Замын цагдаагийн газрын урд талд байрлах хятад эмнэлэгт эмчлүүлээд, харзнасан байдалтай байна. Хүүгийн маань бие нэг үеэ бодвол сайжирч байгаа. Бид өнгөрөгч 10 дугаар сард гэр бүлээрээ Хужирт рашаан сувилалд явж, 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэр үеэр том хүү маань хол газар алхахаар л ухаан алдаж унаад байдаг болчихсон.

Гэр бүлийн нэг гишүүн эмчилгээ хийлгэхэд л хоёр сая төгрөг гараад явчихдаг. Бид өнгөрсөн зургаан сарын хугацаанд эмчилгээний зардалд 20 орчим сая төгрөг зарцуулсан. Түүнээс гадна баримтаар үйлчилдэггүй өчнөөн эмнэлэг, гандан хийд байна шүү дээ. Би саяхан өвдөгний хагалгаанд ороод сайн эдгээгүй л байна. Манай хүүхдүүд одоо автобус, жижиг тэргэнд суухаар айж, орилоод сууж чадахгүй байгаа.

-Хэд хоногийн өмнө шүүх хурал болсон гэсэн. Шүүхээс танай гэр бүлийг 11 сая төгрөгийн төлбөр илүү нэхэмжилсэн гэж дүгнэсэн гэсэн үү. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Харин тэгсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр энэ сарын 9-нд хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хурлаар биднийг 11 сая төгрөгийг жолоочийн талаас илүү авсан байна гэж дүгнэсэн. Жолоочийн талаас бидэнд машины даатгалын газраас 10 сая төгрөгтэй нийлээд нийт 31 сая төгрөг өгсөн. Би осолд орохын өмнө барилгын компанид мужаан хийдэг байсан. Гэхдээ нийгмийн даатгал төлдөггүй байсан юм. Тэгсэн шүүхээс “Намайг осолд орохын өмнө ямар ч ажил төрөл хийдэггүй” гэж дүгнэсэн. Нийгмийн даатгал огт төлдөггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг өчнөөн хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл шүүх дээр нийгмийн даатгалаас өөр баримтыг баримт гэж үздэггүй юм билээ.

-Осол гаргасан жолоочтой холбоотой байгаа юу. Шүүхээс жолоочид ямар шийдвэр гаргасан бол?

-Жолооч ах бидэндтэй шүүх хурлаас хойш яриагүй л байна. Бид гомдолгүй гэсэн болохоор жолоочид хоёр жилийн тэнсэн харгалзах ял өгсөн. Мөн жолоочийн эрхийг нь 1.2 жилээр хасах шийдвэр гаргасан. Харин захиалагч, зуучлагч хоёр компанийг ямар ч гэм буруугүй гэж тогтоосон. Жолоочийн машиныг нь битүүмжилсэн байсныг буцааж өөрт нь өгсөн. Хувийнх нь машин байсан юм билээ. Бид хоорондоо “Жолооч машин тэрэггүй, шоронд орохоор болбол цаашдаа бид хэнээс эмчилгээний зардал авах вэ” гэж ярилцаж, тохиролцсон. Харин “Жолооны эрхийг нь хэвээр үлдээж өгөөч” гэсэн боловч хуульдаа заавал хасах ёстой байдаг юм билээ. 

Гэтэл өнөөдөр шүүхээр хохирогч хүмүүс нь дахин хохироод үлдэх ёстой болж байна уу. Чингэлэгт даруулж, эрүүл мэндээрээ хохирчихоод, 11 сая төгрөгийн төлбөр төлнө гэж бодсонгүй. Бидний зүгээс осол гаргасан жолоочтойгоо тохиролцоод, гомдолгүй гэсэн. Бид “Анхнаасаа настай хүнийг шоронд хийгээд яах вэ” гэж бодож байсан. Тэгээд л хоорондоо тохиролцоод гэр бүлийн таван хүний эмчилгээний зардалд нийт 31 сая төгрөг авсан юм. Жолооч ах маань ч “Ах нь буруутай юм чинь эмчилгээний зардлыг нь төлнө” гэсэн. Манай гэр бүл сэтгэл санааны хохирол гэж 10 сая төгрөг нэхэмжилсэн. Шүүхээс тэрийг хассан. Бас Хужирт рашаан сувилал явсан эмчилгээний 1.9 сая төгрөгийн зардлыг хүртэл хасчихсан байх юм. Би одоо тоо бодоод л сууж байна. 

-Та бүхэн давж заалдах шатны шүүхэд хандсан уу?

-Шүүх хурлын тогтоол энэ сарын 16-нд бичгээр гарсан. Тэрнээс хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Бид цаашдаа давж заалдах бодолтой байна. Нөгөө талын  хүмүүс маань анх хэлсэндээ хүрч, “Би тэр 11 сая төгрөгийг авахгүй. Бүх эмчилгээний зардлыг өгдгөөрөө өгөөд явна” гэвэл шүүх, цагдаагийн газраар явахаас үнэндээ залхаж байна. Миний хувьд хэд хэдэн газар ажлын анкет өгчихсөн. Ажил төрөл хиймээр л байна. Бага хүү маань нэг ойтой болохоор эхнэр одоохондоо ажил хийж боломжгүй байгаа. 

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй