2018-01-16
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч, эрх чөлөөний дуу хоолой болсон Мартин Лютер Кинг буудуулан хороогдсоноос хойш 50 жил өнгөрчээ. Өчигдөр түүний дурсгалд зориулж Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчид хувцас өмсгөл дээрээ Кингийн хэлсэн үгийг бичиж хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлсэн байна.
"Миннесота Тимберволвес" багийн төвийн тоглогч Карл-Энтони Таунс загвар зохион бүтээгч Кикстрадомисын урласан Лютер Кингийн хөрөг болон түүний хэлсэн "Надад мөрөөдөл бий", "Тэгш эрх" хэмээх алдартай үгсийг бичсэн Nike Hyperdunks загварын пүүзээр гангарч хүндэтгэл үзүүлжээ.
Тэрбээр "Кинг зөвхөн африк-америкчуудын тэгш эрхийн төлөө бус бүх үндэстний эрх тэгш байдлын төлөө тэмцсэн юм" хэмээжээ.
Бусад тамирчид хувцас, өмсгөл дээрх бичээс, далд утга бүхий тэмдэглэгээ зэргээр өөр өөрсдийнхөөрөө Кингийг эргэн дурссан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд