Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

2018-01-12

Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ

Сүүлийн жилүүдэд Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2,5 өндөр (хоногт 11,1гр) буюу хүн амын 90,7% нь хоол хүнсэндээ давс их хэрэглэдэг, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 81.6%, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 83.6% нь давсны агууламж ихтэй, нөгөө талаар давсны зохисгүй хэрэглээтэй холбоотой артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүн нотлоод байна.

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтын дор Монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30% хүртэл бууруулна гэсэн зорилт тавьсан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоотой “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оны 02-р сараас 2019 оны дуустал 2 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн, арга хэмжээний удирдамж, шалгаруулах үзүүлэлтийг батлуулан, нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилтан ажилчдыг оролцуулсан танилцуулах уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Энхбат, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Оюунболор нар нээж үг хэлэн, уг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд төр болон төрийн бус байгууллага, хоол, хүнс үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Уулзалтад хоол, хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөл 110 гаруй хүн оролцож, “Халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги”, “Давсны хэрэглээг бууруулах стратеги”, Монголчуудын давсны хэрэглээ, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, шалгаруулах шалгуур үзүүлэлтийг танилцуулга, “Бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулсан “Талх чихэр” ХК, “Мах маркет” ХК-ын туршлага, мэдээлэлтэй танилцан, арга хэмжээг зохион байгуулах талаар санал солилцов.

Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлттэй хоол, хүнс эрхлэгч аж ахуй нэгж 2018 оны 01-р сарын 22-ны дотор материалаа (энд дарж мэдээлэл авах) ирүүлэн бүртгүүлснээр батлагдсан төлөвлөгөөний дагуу хамтарч ажиллан, хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг үе шаттайгаар бууруулах юм.

Хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж, үр дүнд хүрсэн аж ахуй нэгж, бүтээгдэхүүнийг “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага” гэсэн 7 номинациар шалгаруулж, шалгарсан бүтээгдэхүүн, байгууллагыг нийтэд суртчилан, алдаршуулна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй