Хоёр Солонгос нэгдэх үү...

2018-01-10

Солонгосын хойгийн цэрэггүй бүс дэх Панмунжом сууринд мягмар гаригт (2018.01.09) болсон БНАСАУ болон БНСУ-ын засгийн газар хоорондын уулзалт хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал авчрах төлөвтэй байна. 

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж, хэд хэдэн удаа цөмийн пуужин туршсан Ким Жон Ун хоёр Солонгосыг нэгдэхийг уриалаад зогсохгүй, тамирчдаа өвлийн олимпод оролцуулахыг зөвшөөрсөн нь хамгийн сонирхол татсан үйл явдал байлаа.

Ирэх сард БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн олимпод баг тамирчдаа илгээхийг урьсан өмнөдийн урилгыг хойдууд тэр дор нь хүлээн авсан юм. БНАСАУ баг тамирчдаас гадна хөгжөөн дэмжигчид болон үзүүлбэр тоглолтын өргөн бүрэлдэхүүн оролцуулахаар болсон байна.

БНАСАУ сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа өвлийн олимпод тамирчдаа оролцуулах гэж байгаа нь энэ юм. Тус улсын тамирчид 1972 оноос эхлэн зуны олимпын наадмуудад  оролцсон боловч 1984 оны Лос Анжелес болон 1988 оны Сөүлийн зуны олимпийн наадмыг бойкотлосон юм.

БНАСАУ Пёнчаны өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцуулах нь хоёр Солонгосын харилцаанд эерэг уур амьсгал авчирна гэж ажиглагчид төдийгүй БНСУ-ын ерөнхийлөгч ч итгэж байгаа ажээ.

БНАСАУ 1988 оны Сөүлийн олимпийн наадамд оролцоогүйгээс гадна наадмыг хамтран зохион байгуулах хэлэлцээ талаар болсны дараа наадмыг бусниулах гэж оролдсон юм. Тус улсын тагнуулын нууц ажилтан 1987 онд ''Кореан эйр'' зорчигч тээврийн онгоцонд бөмбөг тавьсны улмаас онгоцонд зорчиж явсан 115 зорчигч амиа алдсан.  БНСУ-ын тал үүнийг 1988 оны Сөүлийн олимпийг бусниулах зорилготой БНАСАУ-ын явуулсан нууц ажиллагаа гэж дүгнэсэн байдаг.

БНАСАУ тамирчдаа Пёнчаны олимпийн наадамд оролцуулахыг зөвшөөрсний хариуд болзол тавьсан эсэх нь тодорхойгүй.

 

Мягмар гаригт болсон хоёр Солонгосын засгийн газар хоорондын уулзалтад оролцсон хоёр орны төлөөлөгчдийг өмнөдийн асуудал хариуцсан БНАСАУ-ын агентлагийн дарга Ри Сон-квон, БНСУ-ын эв нэгдлийн яамны сайд Чо Мен-гён нар удирдан явуулжээ. 

БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ри уулзалтыг сэтгүүлчдэд нээлттэй явуулахыг уриалснаар уулзалт эхэлсэн юм. Тэрбээр уулзалтын эхэнд солонгос хүн бүхэн БНАСАУ, БНСУ-тай харилцаагаа сайжруулахыг туйлын хичээж байгааг харах нь зүйтэй гэжээ.

Харин БНСУ-ын төлөөлөгч Чо эсрэг байр суурьтай байсан гэнэ. Хурлын үйл явцыг БНАСАУ Пхеньян руу аудио хэлбэрээр, харин БНСУ-ын телевиз шууд дамжуулсан юм. Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар хурлын үйл явцыг шууд хянаж байжээ.  

 

Хоёр Солонгосын засгийн газар хоорондын уулзалт олимпийн наадамд оролцох тухай асуудалд төвлөрсөн ч өмнөдийн албаны хүмүүс энэ уулзалтаас Пхеньян цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд АНУ-тай хэлэлцээ хийх сонирхолтой байгаа эсэхийг тандах зорилготой байсан юм.

Жон Ун шинэ оны эхний өдөр хийсэн мэдэгдэлдээ БНАСАУ-ын тамирчдыг өвлийн олимпод оролцуулах тухай асуудлаар БНСУ-ын талтай уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Мэдэгдэлдээ тэрбээр БНАСАУ АНУ-ыг цөмийн товчлууртай нь үгүй хийх цөмийн болон тив хоорондын баллистик пуужин бүтээсэн талаар дурьдсан.

Ажиглагчид үүнийг БНАСАУ цөмийн зэвсэгтэй улс хэмээн өөрөө өөрийгөө тунхаглаж, бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх замаар Вашингтоны  тавьсан хориг арга хэмжээг өөрчлөхийг хүсч байгаа гэжээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар хэлэхдээ Ким Жон Ун Сөүлтэй яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн нь тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээ байгаа оносны шинж гэжээ.

БНАСАУ өнгөрсөн хугацаанд өвлийн олимпод цөөн тамирчин явуулдаг байсан ба нэг ч удаа алтан медаль авч чадаагүй юм.

Олон улсын олимпийн хороо БНАСАУ-ын тамирчдыг олимпийн наадамд дахин оролцохоор болсныг таатай хүлээн авч, Пёнчаны олимпод оролцох тамирчдын бүх зардлыг даана гэдгээ амлажээ.

БНАСАУ-ын тамирчдаас уран гулгалтын хос төрөлд өрсөлдөх баг тамирчид Пёнчаны өвлийн олимпт оролцох эрхээ аваад байгаа юм. Хэдийгээр эрх авах хугацаа өнгөрсөн ч Олон улсын олимпийн хороо тус улсын тамирчдад уян хатан хандахаа мэдэгдлээ.

Панмунжоны уулзалтаар БНСУ олимпийн наадмын нээлтийн ёслолд солонгос тамирчдыг нэг далбаанд дор алхахыг уриалснаас гадна 1953 оны дайны үед салж хагацсан гэр бүл, ах дүү, амраг садангуудыг уулзуулахыг хүсчээ.

Солонгос хойд, өмнөд хоёр хэсэгт хуваагдсанаас болж салсан гэр бүлийн гишүүдийн уулзалтыг жилийн бүр зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ жилийн уулзалтыг хоёрдугаар сарын 16-нд Цагаан сарын баяраар зохион байгуулахаар талууд тохиролцсон байна.

БНСУ-ын иргэд БНАСАУ болон АНУ-ын хоорондох цөмийн заналхийлэл, өдөөн хатгалгад туйлдсан ийм үед цэрэггүй бүс дэх энэхүү уулзалт тус хойг дахь таагүй нөхцөл байдлыг бага ч атугай зөөлрүүллээ гэж ажиглагчид хэлж байна. Харин зарим нь энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж анхааруулжээ.

АНУ хэрэв БНАСАУ цөмийн хөтөлбөрөөс сайн дураар татгалзахгүй бол үүний эсрэг хүч хэрэглэх ганц л арга бий гэж үзэж байгаа ч холбоотон БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянтай яриа хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэх байр сууринд хатуу зогсч байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй