Хатгааг адууны махаар эдгээх нь

2018-01-02

Монголчууд эртнээс адууны өөхгүй махаар хүүхдийн болон насанд хүрэгчдийн хатгааг эдгээж ирсэн билээ. Адууны махыг нимгэн хавтгай хэрчээд гал дээр бүлээн 30-35С-ийн хэмтэй болгон ханиад нь хүндэрсэн буюу хатгаа туссан хүнийхээ 2 уушгин дээр буюу далны ард тавиад махаа тогтвортой байлгах үүднээс гялгар уут болон чихрийн цаас тавиад хөдөлгөөнгүй байлгахын тулд бүсээр ороож дулаан хувцас өмсүүлдэг. 

Хатгаа тусаж бие нь тавгүй халуунтай байгаа хүүхэд ихэвчлэн ингэж боосны дараа унтах бөгөөд аль өвчтэй байгаа талын хацар цайрч харин эрүүл байгаа уушигны талын хацар улаа бутарч харагддаг.

Үүгээр нь аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох ба тухайн талд тавьсан мах өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг бөгөөд хөдөлгөөгүй л бол бүтэн өдрийн турш байлгахад буруу зүйлгүй. Хэрэв хөдөлсөн бол анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог ба эрүүл болж хатгаа арилж байгааг нялх хүүхэд өөрөө тоглож наадан сэргэлэн цовоо болж, хоолоо ихээр идэх, унтах үед хоёр хацар адилхан улайж ирдэг. Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болж ирэх ба хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг.

Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна… хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй