Дөрвөн Монгол хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна

2018-01-02

hudulguun

Дэлхийн хүн амын өвчлөлийн 43 хувь, нас баралтын шалтгааны 60 гаруй хувь нь халдварын бус шалтгаантай өвчлөлтэй холбоотой бөгөөд дөрвөн төрлийн халдварт бус өвчин зонхилж байгаа нь зүрх судасны өвчин 48 хувь, хорт хавдар 21 хувь, амьсгалын архаг өвчин 12 хувь ба чихрийн шижин 3.5 хувь юм.

Халдварт бус өвчний нийт нас баралтын 80 хувь нь бага буюу дунд орлоготой улс орнуудад тохиолдож, хөгжиж буй улс орнуудад өсөн нэмэгдэхээр байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Х.Бямбасүрэн мэдээлжээ.  Түүний зөвлөмжийг хүргэж байна.

-ДЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУД 2025 ОН ГЭХЭД ХӨДӨЛГӨӨНИЙ ХОМСДОЛЫГ 10 ХУВИАР БУУРУУЛАХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА-

“Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор сүүлийн 20 гаруй жилд халдварт бус өвчин давамгайлж, нийт өвчлөлийн 72 хувийг эзэлж байна. Халдварт бус өвчний анхдагч гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, стресс бухимдал зэрэг хүний өөрийн зан үйл, амьдарч байгаа хэв маягтай холбоотой.

Хэрэв тухайн хүн эдгээр буруу зан үйлээ залруулахгүй бол биеийн жин, цусан дах өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэж улмаар цусны даралт ихсэлт, судасны хатуурал, зүрхний шигдээс, чихрийн шижин болон хавдар зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх, нас барахад хүргэх шалтгаан болдог.

Халдварт бус өвчинд хүргэж буй дээрх эрсдэлт хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлж, эрт үед зөв арга хэмжээ авч чадвал маш бага зардлаар өөрийгөө халдварт бус өвчинд нэрвэгдэхээс хамгаалах бүрэн боломжтой гэдгийг ДЭМБ болон бусад орны туршлагууд баталсан байдаг.

Хүн бүр эрүүл, урт удаан насалж, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягт зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн өөртөө тохируулан хийх, архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах, стресс, сэтгэлийн дарамтаас гарах аргад суралцах, биеийн жингээ тогтмол барих зэрэг зан үйлүүд ордог. Эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг сонгосноор халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг 90 хувь, хүртэл бууруулах, цагаас өмнө эрт нарах, тахир дутуу болж хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлийг 50 хувиар, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 80 хувь, 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдэлийг 90 хувиар, хавдраар өвдөх эрсдэлийг 30 гаруй хувиар бууруулах боломжтой гэдгийг ДЭМБ баталсан байна.

Идэвхтэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах гол арга зам болохыг ДЭМБ гишүүн орнууддаа зөвлөмж болгож байна. Монгол Улсын хэмжээнд идэвхтэй хөдөлгөөнийг халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний бодлогын нэг хэсэг болгон бодлогын олон зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн даяарчлал, техник технологийн хурдацтай хөгжил нь энерги зарцуулах шаардлагыг багасган биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг улам хязгаарлаж байгаагийн зэрэгцээ суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсон нь Номхон далайн баруун бүсийн орнуудын хэмжээнд томоохон нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна. 

Номхон далайн баруун бүсийн орнуудад халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаа 15-64 насны хүн амын дунд хөдөлгөөний идэвхгүй байгаа зан үйл 41-62 хувьтай (ДЭМБ, 2007b, 2007c) байна.

Судалгаанаас харахад хүн амын дунд хөдөлгөөний идэвхгүй зан үйлтэй байх нь залуужиж, чөлөөт цагаараа зориуд дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэйгээр хүн амын дунд дугуй унах, алхах, газар тариалан дээрээ ажиллах зэрэг идэвхтэй хэв маяг нэмэгдэж байна.

Хөдөлгөөний хомсдол нь дэлхийн хүн амын нас баралтын дөрөв дэх шалтгаан болж байгаа бөгөөд түүнчлэн хөдөлгөөний хомсдолын улмаас жилд 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байна. Идэвхтэй хөдөлгөөн нь халдварт бус өвчнөөс сэргийлэх эрүүл мэндээ бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь хөдөлгөөний идэвх хангалтгүй байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Манай улсад хүн амын дөрвөн хүн тутмын нэг буюу 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 5хүн тутмын 1буюу 18.3 хувь нь эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөний талаарх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй, 2 хүн тутмын 1 буюу 43.3 хувь нь ажлын байрандаа, 4 хүн тутмын 1 буюу 24.9 хувь нь нэг газраас нөгөөд ирж очихдоо, 3 хүн тутмын 1 буюу 31.7 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. (Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, 2013 он, Монгол Улс)

Залуучуудын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин хижээл насныхнаас доогуур байна.

Манай улсад хүн амын 5 хүн тутмын 1 буюу 20,5 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшнээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй, 15-34 насны хүн амын 3 хүн тутмын 1 буюу 36,5хувь, 35-64 насны хүн амын 5 хүн тутмын 1 буюу 18,4 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшнээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй байна. Энэ үзүүлэлт нь 15-34 насны залуучуудын бие бялдрын хөгжил 35-64 насны хижээл насныхнаас 1 дахин бага, өөрөөр хэлбэл тухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшинд хүрэхгүй байна. (Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол улс)

Хүүхэд, өсвөр үеийнхний 4 хүүхэд тутмын 3 буюу 74.8 хувь нь өдөр бүр багадаа 60 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлдэггүй,  5 хүүхэд тутмын 1 буюу 18.2 хувь нь 7 хоногт сургууль гэр хоёрын хооронд явган эсвэл дугуйгаар явдаггүй, 2 хүүхэд тутмын 1 буюу 44.3 хувь нь зурагт үзэх, компьютер тоглох, суух, найзтайгаа ярих зэрэг идэвхгүй байдалд өдөрт 3 ба түүнээс олон цагийг зарцуулдаг байна.

Номхон далайн баруун бүсийн орнууд болох Кирибати 14.2 хувь, Филиппин 32.3 хувь, Соломоны арлууд 26.8 хувь, Науру 33.4 хувь, зэрэг улс орнуудын сурагчидтай харьцуулахад манай орны сурагчдын дундах идэвхгүй хөдөлгөөнд өдөрт 3 ба түүнээс олон цаг зарцуулдаг нь хамгийн өндөр буюу 44.3 хувь байна. (Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ММСС, ДЭМБ, АНУ-ӨСТ, 2013 он, Монгол Улс)

Манай улсад 6-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний 3 хүүхэд тутмын 1 буюу 32,9 хувь нь бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшнээр дунд, хангалтгүй (D,F) үнэлгээтэй байна.(Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн, 2016 он, ЗГХА-БТСГ, Монгол Улс)

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчин хурдацтай өсөж байгаа бөгөөд, хүүхэд өсвөр үеийнхэнд ч тохиолдох болсон. Хүүхэд өсвөр наснаасаа идэвхтэй хөдөлгөөн хийж хэвших нь тэдний амьдралын насан туршийн зөв дадал болон хадгалагддаг байна.

Хүүхэд өсвөр үеийнхнийг чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг тэдний амьдралын дадал хэвшил болгох хүүхэд, залууст идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчлах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх таатай орчныг бүрдүүлэх асуудлууд нэн тэргүүнд тавигдаж байна.

Иймээс бидэнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг хүн амд сурталчлах, хэвшүүлэх үндсэн чиглэл дор салбар дундын хамтын ажиллагааг түшиглэсэн замаар олон нийт рүү чиглэсэн кампанит ажлуудыг зохион байгуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй