Дэлхий нийт 2018 онд ямар шинэ дүрэм мөрдөх вэ?

2018-01-02

АНУ-ын калифорничууд зугаацах зорилгоор каннабис худалдан авч, саудууд, эмиратчууд амьдралдаа анх удаа нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлнө. Энэ мэт дэлхийн улс орнуудад хууль, журмын олон өөрчлөлт 2018 оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэллээ.

 

АНУ-ын Нью-Йорк мужийн оршин суугчдад олгодог ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨНИЙ ХУГАЦАА СУНГАГДАЖ БАЙНА.Энэ жилээс эхлэн тэд хүүхэд төрүүлэх, хүнд өвчтэй гэр бүлийн гишүүнийг асрах, гэр бүлийн гишүүн цэргийн албанд татагдсан үед гэр бүлдээ туслах зэрэг онцгой нөхцөлд найман долоо хоног буюу 56 хоногийн цалинтай чөлөө авч болно. Ингэхдээ ажил олгогч цалингийн 50 хувийг ажилтанд олгох юм. Хуулийн дагуу 2021 он гэхэд ажил эрхлэгч 12 долоо хоног буюу 84 хоногийн хугацаанд цалингийн 67 хувийг аваад, чөлөө авч болно.

2018 оноос хэрэгжиж эхлэх нэг онцгой хууль бол АНУ-ын Калифорни мужийн оршин суугчид эмийн бус зориулалтаар, өөрөөр хэлбэл, зугаацаж цэнгэх зорилгоор каннабис худалдан авч болно. 21-ээс дээш насны нэг хүнд нэг удаад нэг унци буюу 28 ГРАМ КАННАБИС АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХ бөгөөд ГЭРТЭЭ ЗУРГАА ХҮРТЭЛХ ТООНЫ МАРИХУАНЫ ТӨРЛИЙН УРГАМАЛ ТАРЬЖ БОЛНО.

АНУ-ын хэмжээнд мөн үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг төлбөртэй болгож, угаас төлбөртэй заримынх нь төлбөрийг бүр ч ихэсгэжээ.

Айсуй 2018 оны эхний хагаст Болгар улс анх удаа Европын холбооны зөвлөлийг тэргүүлнэ. Европын холбоонд нэгдсэнээс хойш даруй 10 жилийн дараа тус холбооны хамгийн ядуу гишүүн нь тэргүүлэгчийн суудалд сууж, уулзалт, чуулганыг зохион байгуулах болж байна.

 

Харин Их-20 блокийн удирдагчийн эрх мэдэл Аргентинд шилжсэн байгаа. Тус улсын ерөнхийлөгч Маурисио Макри боловсролын технологийг сайжруулах, санхүүгийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвийг илүүтэй хөндөж байгаа юм.

Мальтын Валлетта болон Нидерландын Леуварден хотыг Европын холбооноос 2018 оны Европ тивийн соёлын нийслэлээр нэрлэсэн. Тэгэхээр айсуй 2018 онд Европ дахины соёлын чухал арга хэмжээ, сонирхолтой үзүүлбэр, үзэсгэлэн дээрх хоёр хотод төвлөрнө гэсэн үг.

Европын орнуудаас ШВЕЙЦАРЬ ЦАГААЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИА ЧАНГАТГАВ. Грек болон АНУ-ын Хавай муж улс ЖУУЛЧДААС ТАТВАР АВАХ ШИНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН. Харин Украинд хот доторх авто замын хурдны хязгаарыг багасгаж, 50 км/цаг болгожээ. Харин Финляндад хүнсний дэлгүүрт спиртийн агууламж өндөртэй согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн бол АНУ-ын Сиаттл мужид ТАРГАЛАЛТТАЙ ТЭМЦЭХИЙН ТУЛД САХАР, ЭЛСЭН ЧИХРИЙН ТАТВАРЫГ НЭМЖЭЭ.

Магадгүй дэлхийн олон улс оронд алсуураа нөлөөлөх хамгийн том өөрчлөлтүүдийн нэг Хятадад хийгдэнэ. Энэ оноос эхлэн тус улс ХУВАНЦАР БОЛОН БУСАД ТӨРЛИЙН ДАХИН БОЛОВСРУУЛАХ ХАЯГДЛЫН ИМПОРТЫГ БҮРМӨСӨН ЗОГСООЖ БАЙНА.

Хятад улс дэлхий нийтийн хаягдал материалын “агуулах” байсан гэж болно. 2016 онд л гэхэд нийт 7.3 сая тонн хаягдал хуванцар импортоор авчээ. Харин одооноос эхлэн хөгжингүй орнууд тэдгээр хаягдал сав, лаазаа хэрхэх аргаа бодож олохгүй бол горьгүй нь.

 

Дэлхийн улс орнуудад байгаль орчинтой холбоотой өөр хэд хэдэн хууль, дүрэм шинээр мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, ЛОНДОН ХОТЫН АЛДАРТ ХАР ТАКСИ ЗӨВХӨН ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах ганцхан зорилготой юм.

Европ даяар хийн болон мод түлдэг зуухыг хорт утаа ялгаруулалт, эрчим хүчний хүчин чадлын хувьд тогтоосон дүрэм журмыг зайлшгүй мөрдөхийг шаардаж эхэлсэн. Түүнчлэн Европын холбооны гишүүн орнуудад ил зуухны худалдааг бүрмөсөн хоригложээ. Мөн өтөг, бордооны хэрэглээ, худалдааг зохицуулж, Атлантын далай болон Хойд тэнгист загас агнуурын квот тогтоохоор болов. Хятад улс агаарын бохирдол нөлөөлөгч хүчин зүйлст их хэмжээний татвар ногдуулна.

Харин АНУ-д Байгаль орчин хамгааллын агентлаг хэд хэдэн шинэ стандартыг мөрдүүлж эхэлнэ. Үр дүнд нь хүлэмжийн хийн ялгаралтыг жилд 7.3 сая тонноор бууруулахаар тооцжээ.  

Гибралтарт энэ оноос эхлэн БЛОКЧЕЙН АШИГЛАХ САНХҮҮГИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДАД ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО. Криптовалютын технологийг зохицуулах гэсэн дэлхий дээрх анхны оролдлого гэж болно.

ОХУ-д интернэтээр чат, мессенжер програмаар төлбөр тооцоо төлөх үйлчилгээг хянаж эхэлнэ. ЧАТ АПП ХЭРЭГЛЭГЧИД ЗААВАЛ УТАСНЫ ДУГААРАА БҮРТГҮҮЛДЭГ БОЛНО. Түүнчлэн хууль бус контент түгээсэн байж болзошгүй хэрэглэгчийг эрхийг хязгаарлаж, түдгэлзүүлнэ.

Британид төмөр замаар зорчих тасалбарын үнийг инфляцийн түвшинтэй уялдуулж, 3.4 хувиар нэмэгдүүлжээ.

Спортын салбарт, дэлхийн хөлбөмбөгийн 72 клуб дасгалжуулагч, менежерүүдийн тоог нэмэгдүүлж, дасгалжуулагчийн багт наанадаж нэг цагаан арьст бус, эсвэл үндэсний цөөнхийн төлөөлөл оруулж байхаар санал нэгдэв. Түүнчлэн Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэх олон улсын солилцоо, наймааг хянахаар тогтсон байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй