Эцэг эх байх боловсрол олгох хэрэгтэй байна

2017-12-21

"Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэ үеэр 2016 онд өсвөр насны 3900 охин ээж болсон бөгөөд энэ нь өмнөх оноос өсөлттэй байгаа талаар дурдаж байв.

Мөн өнгөрсөн онд мянга орчим өсвөр насны охид үр хөндүүлсэн талаар тоо баримт Эрүүл мэндийн яаманд байдаг аж. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэлтэй байгаа тоо нь гэсэн үг. Харин тандалтаар харахад өсвөр насандаа жирэмсэн болсон охидын тал нь үр хөндүүлж, тал нь тээж төрүүлдэг гэсэн магадлал байдаг юм байна. Ингээд бодвол жилд 8000 орчим охид өсвөр насандаа жирэмсэлдэг гэсэн үг юм. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

Зөвхөн жирэмслэлт, үр хөндөлтөөр зогсохгүй өсвөр насныхан дунд бэлгийн замаар дамжих халдвар ихээхэн тохиолдож байгаа нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байна.

Эдгээр тоо, баримтыг нэгтгэн харвал өсвөр үеийнхэнд бэлгийн боловсрол олгож байгаа байдал дутмаг, чанаргүй байгааг илтгэж байна гэдгийг уулзалтад оролцогчид онцолсон. Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй нэгтгэсэн, тухайн хөтөлбөрт охид, хөвгүүдэд хэрэгцээт мэдээллийг өгөхгүй байгаа нь дээр дурдагдсан мэдээллээс харагдаж байна.

Мөн үүнээс гадна гэр бүл төлөвлөлт, эцэг эх байх боловсролыг олгох шаардлага бий гэдгийг "Гүнж төв” ТББ-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах хэлж байна.

Гэр бүл болоход эрүүл мэнд, мэдлэг, эдийн засгийн хараат бус байдал чухал. Гэвч энэ бүхнийг тооцож үзэлгүйгээр эцэг эх болох нь эргээд эрсдэл дагуулсаар байна. Жишээлбэл эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, нөхөн үржихүйн асуудлаар хэрхэн харилцах зэрэг мэдлэг, мэдээлэлтэй байх нь эргээд хүүхдээ эрсдлээс хамгаалах бас нэг үндэс болдог байна. Мөн зөвшилцлийн нас гэх ойлголт байдаг аж. Энэ нь бэлгийн харилцаанд оролцох боломжтой доод насыг заадаг бөгөөд үүнийг зөрчиж, улмаар түүнээс үүдэн эрсдэл гарсан тохиолдолд эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл хөндөгддөг гаднын жишээг ч дурдаж байв.

Манай улсад эцэг эх байх боловсролыг иргэдтэй хамгийн ойр байрлах хороогоор дамжуулан олговол илүү үр дүнтэй гэдгийг ч уулзалтын үеэр онцоллоо.  

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй