Таканоива: Би Харумафүжиг зодог тайлуулахыг хүсээгүй

2017-12-21

Японы сүмогийн холбоо экс-ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн нэр холбогдсон дуулианы талаар өчигдөр /2017.12.20/ шийдвэрээ гаргаж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэжээ.

Ёкозүна Хакухо, ёкозүна Какурюү нарыг болсон явдлын үеэр хамт байсан боловч өөрсдийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзэж, Какурюү М.Анандыг нэг сар, Хакухо М.Даваажаргалыг 1.5 сарын хугацаанд цалинг 100 хувь хасах шийтгэл оноосон байна.

Мөн Харумафүжигийн харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката Исэгахамаг Захирлуудын зөвлөлийн гишүүнээс огцруулжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд ёкозүна Харумафүжи зодог тайлахаа

р шийдсэнээ зарласан өдөр ояката Исэгахама Захирлуудын зөвлөлийн гишүүнээс сайн дураар огцрох хүсэлтээ Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакүд хүргүүлсэн аж.

 

Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөл хуралдав. 2017.12.20

Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөл хуралдав. 2017.12.20

Экс-ёкозүна Харумафүжид холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тусдаа, дотооддоо мөрдлөг явуулж байсан Сүмогийн холбооны Хямралын менежментийн зөвлөл мөн ояката Исэгахамаг дэвжээнийхээ сүмочийг зааварлаж, зөвлөж, зөв үйлдэлд үлгэрлэж чадаагүй гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэх ёстой гэж тайландаа дурдсан байв.

Мөн Сүмогийн холбооны удирдлагууд өчигдөр мэдээлэл хийх үедээ өмнөх өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 19-нд Таканоива А.Баасандоржоос хэргийн талаар мэдүүлэг авсан тухай хэлжээ.

Таканоива тэр өдөр ёкозүна Харумафүжид зодуулах хэмжээнд бүдүүлэг зан авир гаргаагүй гэсэн байна. Мөн суралцаж, төгссөн сургуулийнхаа багш, ажилчдын өмнө зодуулсандаа ичгэвтэр байдалд орсон, гэхдээ ёкозуна Харумафүжиг зодог тайлуулахыг хүсээгүй гэж мэдүүлсэн тухай Сүмогийн холбооны удирдлагууд мэдээлжээ.

Өчигдөр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөл хуралдахын өмнө Сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл энэ асуудлаар тусгай хуралдаан зарлаж, хуралдсан байна.

Сүмогийн холбооноос хараат бус боловч шийдвэр, бодлого нь холбооны үйл ажиллагаад шууд нөлөөлдөг нөлөө бүхий тус зөвлөлийн гишүүд ч ялгаагүй Хакухо, Какурюү нарт хатуу сануулга өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тэднийг аравдугаар сарын 26-нд болсон явдлын үеэр хамт байлцсан боловч хэргийг ийм хэмжээнд даамжруулахаас сэргийлж, тэр даруйд нь зогсоож болох байсан ч хангалттай арга хэмжээ аваагүй гэж буруутгасан байна.

Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлсан. Эс бөгөөс түүний гаргасан үйлдэл, авир нь зодог тайлах шийтгэл хүлээх хангалттай шалтгаан байсан гэдэгт Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд санал нэгджээ.

 

Таканоива А.Баасандорж

Таканоива А.Баасандорж

 

Ояката Таканохана

Ояката Таканохана

Түүнчлэн Ёкозүнагийн зөвлөлийн гишүүд Таканоивагийн харьяалагддаг дэвжээний ояката Таканоханагийн хандлагыг хурцаар шүүмжилжээ. Таканоивагаас болсон явдлын талаар асууж тодруулах гэсэн Сүмогийн холбооны саналд Таканохана удаа дараа татгалзаж, өөрийн шавиа мэдүүлэг өгүүлэхээс цааргалж байсан юм.

Таканоханагийн хандлага, үг, үйлдэл зэрэг нь Ёкозүнагийн зөвлөлийн эрхлэх асуудалд шууд хамаатай биш боловч гишүүд хурцаар шүүмжилсэн тухай тус зөвлөлийн дарга Масато Китамүра хэлсэн байна.

Гэхдээ Японы сүмогийн холбооны удирдлагууд ояката Таканоханад хариуцлага хүлээлгэх асуудлаар санал нэгдэж чадаагүй байна.

Сүмогийн холбооны удирдлагууд экс-ёкозуна Харумафүжигийн нэр холбогдсон дуулианд ийнхүү цэг тавьж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэв. Харин цагдаагийн байгууллага Харумафүжигийн будсын биед халдаж, гэмтээсэн гэх хэргийг шалгаж дуусаад, прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллага энэ ондоо багтааж, хэргийг шүүхэд шилжүүлнэ, ингэхдээ экс-ёкозунад торгуулийн шийтгэл төлөвлөж магадгүй гэх таамаг, хүлээлт байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй