Францын томоохон дэлгүүрүүд агуулахдаа ухаалаг робот ашиглахыг зорьж байна

2017-12-12

Францын технологийн салбарын зохион бүтээгчид томоохон дэлгүүрүүдийн агуулахад ажиллуулах зориулалтын роботыг бүтээжээ. Энэ робот агуулах дахь бага оврын бараа материалыг зөөж, тээвэрлэх нарийн мэдрэмжтэй технологийн систем, программ хангамжаар тоноглогдсон ухаалаг төхөөрөмж юм.

Технологи хурдтай хөгжиж, хүний ажлын байрны шаардлага бараг үгүй болж байгаа тухай мэдээлэл ихээр гарч байна. Эдгээрийн нэг бол агуулах дахь бараа материалыг робот төхөөрөмжийн тусламжтайгаар хурдан шуурхай хугацаанд зөөж тээвэрлэх юм.

Анх 2015 онд роботыг энэ салбарт нэвтрүүлэхээр туршилтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар “Сидискаунт” нэртэй цахим худалдааны дэлгүүр "Вайгү" нэртэй роботыг агуулахын барааны хэсэгт ажиллуулж байна. Робот агуулах дахь бараа материалын тавиур хэр өндөрт байрлахаас үл шалтгаалан ямар ч эд материалыг тусгай хайрцгийн хэмжээтэй зүйлийг зөөвөрлөнө. 

Үүнээс гадна өөр бусад томоохон дэлгүүр худалдааны төвүүд тус робот төхөөрөмжийг салбартаа аль хэдийнэ туршаад бараг нэвтрүүлэхээр болжээ.  Гэхдээ тэдгээр компани нэрээ нууцлахыг хүссэн тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар мэдээлээгүй юм байна. Энэ робот төхөөрөмж дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхааралд аль хэдийнээ өртөж бүр санхүүжилт авахаар болжээ.

Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар энэ технологийг хөгжүүлэн бусад ижил төстэй салбарт нэвтрүүлэх нь салбарын хөгжлийн нэгэн жишээ болно. Тэр тусмаа үр дүнтэй шинэлэг шийдэл болохыг онцолжээ. Үүнтэй холбогдуулан тус төхөөрөмжийг үйлдвэрлэх, худалдаалах төсөл хөтөлбөрт ойролцоогоор 3 сая америк долларын санхүүжилтийг аваад буй юм байна.

Дараагийн ээлжид роботын хурд, хүчин чадал, идэвхтэй хөдөлгөөний чадамжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Энэ төрлийн роботыг шуудангийн салбар, цахим худалдааны дэлгүүр, хүнсний агуулах зэрэг сонирхолтой салбарт ашиглах бүрэн боломжтой юм. Нэг цагийн дотор л гэхэд тусгай зориулалтын засаж тоноглосон томоохон агуулахад 400 хүртэл хайрцаг бараа материалыг зөөж тээвэрлэх хүчин чадалтай юм байна.

Энэ бол хүний хөдөлмөрийн хурдтай харьцуулахад бараг 3-4 дахин хурдтай байгааг харуулж буй юм. Одоогоор ашиглагдаж байгаа робот төхөөрөмж 30 хүртэлх кг ачааг даах чадвартай, босоо болон хөндлөн чиглэлийн хөдөлгөөнд 16 км цаг хүртэл хурдлах хүчин чадалтай юм байна. Энэ нь яг л цахилгаан шатны үндсэн зарчмыг хөндлөн болгон нэмж өөрчлөн, мөн роботын техник тоног төхөөрөмжөөр тоноглосон ухаалаг технологи юм. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй