2017-12-11
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг болох гэрлэх санал тавьсан нь Азийн гол сэдэв болоод байна.
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг болох гэрлэх санал тавьсан нь Азийн гол сэдэв болоод байна. Тэрбээр өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн ч, хоёр дахь шатны шалгаруулалтаас хасагдсан юм. Харин “Авьяаслаг Азичууд” шоуны санал хураалт дуусаагүй бөгөөд энэ сарын 13-ны 23:59 цагт дуусгавар болох юм байна. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өмнөх шиг намайг түрүүллээ гэж нэг биш нэлээн хэдэн мэдээлэл тархсан байгаа харагдлаа. Уг нь олон улсын тэмцээнд гүрийгээд байх юм. Жоохон арчаагүй зан гаргаад байна уу даа тэр гарууд ?? хэмээн бичжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд