Завхан аймаг MNBА Үндэсний лигийн анхны ялалтаа авлаа

2017-12-11

21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний лигийн тэмцээний ээлжит маш сонирхолтой гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Сэлэнгэ болон Завхан аймгийн багуудын тоглолт байсан юм. Хоёр баг хожил авч амжаагүй байсан учраас аль нэг баг нь эхний хожлоо авах чухал тоглолт байлаа. Тоглолтын эхнээс Завхан аймгийн баг оноогоор бага зэрэг илүүрхсэн тоглолтыг үзүүлж байсан юм.

Ингээд үндсэн цаг дуусахад 117-81-ээр Завхан аймгийн баг хожил байгууллаа. Энэ тоглолтод нэг тоглогч онцгой байсан нь Завхан аймгийн багийн тоглогч Э.Дөлгөөн байлаа. Тэрээр 42 оноо, 8 оновчтой дамжуулалт, 5 самбар, 5 бөмбөг таслалт гүйцэтгэлээ. Ингэснээр Э.Дөлгөөн энэ улирлын хамгийн өндөр оноог аваад байна.  Мөн Завхан аймгийн багаас А.Гансүх 16 оноо, 8 самбар, 3 хаалт, Н.Бат-Оргил 11 оноо, 7 самбар авсан байна. Харин эсрэг багаас Т.Олдохбаяр 28 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Золбаяр, О.Гэрэлт-Од нар 10-с дээш оноог авсан байна.

Тэнцүүхэн тоглолтод Төв аймаг ялагчаар тодорлоо

MNBA Үндэсний лигийн бас нэгэн сонирхолтой тоглолт Төв аймаг болон Хөвсгөл Нэг-Үе багуудын хооронд боллоо. Бөмбөг дундаа хаяж тоглолт эхэлсэн цагаас л тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй тоглолт өрнөж байсан юм. Улмаар эцсийн мөчид 80-74-өөр Төв аймгийн баг хожил байгууллаа. Тоглолтын турш хоёр баг 11 удаа тэргүүллээ солилцож таван удаа тэнцсэн.  Төв аймаг хамгийн ихдээ 10 онооны илүү гарсан бол Хөвсгөл аймаг хамгийн ихдээ  дөрвөн оноогоор тэргүүлсэн байна.

Тоглолтын эхнээс Төв аймгийн багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням сайн тоглолтыг үзүүлж  25 оноо, 12 самбар гүйцэтгэж сайн тоглолтоо гаргалаа. Төв аймгаас Б.Дорждамба 17 оноо, 4 самбар авсан бол Д.Мөнхтөр 12 оноо, 11 самбар авч дабл дабл хийжээ. Хөвсгөл аймаг багаараа төдийлөн жигд байсангүй. Азийн оюутны аварга, 21 аймгийн лигийн шилдэг хамгаалагч С.М Г.Чинбат 18 оноо, 8 самбар авснаар багаа тэргүүлсэн бол О.Цэлмэг 15 оноо, Б.Наранбаатар 10 оноо авсан ч өөр 10-с дээш оноог авсан тоглогч байсангүй. Ийнхүү Төв аймгийн залуус улирлын дөрөв дэх хожлоо аваад байгаа бол Хөвсгөл аймаг нэг хожиж тав хожигдоод байна.

Үндэсний лигийн супер тоглолт гурван оноогоор шийдэгдлээ

MNBA Үндэсний лигийн хамгийн эрч хүчтэй, үзүүштэй багуудын нэг Хэнтий аймаг Азийн аварга Э.Цэрэнбаатараар ахлуулсан Өвөрхангай аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ.  Өвөрхангай аймаг өмнөх жил Дундговь аймгаас  үндэсний лигт тоглосон төвийн тоглогч Б.Билэгт болон Увс Нуур багаас 21 аймгийн лигт тоглосон Баяртулга нарыг эгнээндээ нэгтгэсэн байлаа. Ингээд тоглолт эхлэхэд Өвөрхангай аймаг эхний үед илүү тоглолтыг үзүүлж 13 онооны илүү гарсан юм.

Гэхдээ Хэнтий аймгийн залуус тоглолтын хоёр болон гуравдугаар үед онооны зөрүүг  бага багаар ойртуулсаар шийдвэрлэх үеийг  зургаан онооны зөрүүтэйгээр эхлүүлсэн юм. Улмаар дөрөвдүгээр үеийн дунд хэсэгт Хэнтий аймаг онооны илүү гарснаар тоглолт маш өрсөлдөөнтэй болж эхэлсэн юм.Ингээд онооны байр ээлж дараалан солигдож тоглолт тун сонирхолтой болж байх үед Б.Дархантөгс хоёр дараалсан алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор Өвөрхангай аймаг онооны илүүтэй болсон юм.

Ингээд эцсийн мөчид тоглолтыг тэнцүүлэх боломжтой шидэлтийг Хэнтий аймгийн тоглогч Э.Элбэг-Эрдэнэ алдснаар 75-78-аар Өвөрхангай аймаг хожил байгууллаа. Энэ тоглолтод Б.Дархантөгс 13 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч  багаа тэргүүлсэн бол Б.Билэгт 10 оноо, 11 самбар, Э.Цэрэнбаатар 11 оноо, 7 самбар гүйцэтгэсэн байна. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 15 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Н.Шижирбат, Г.Тамир нар 14 оноо авлаа. Ийнхүү Өвөрхангай аймаг улирлын дөрөв дэх хожлоо аваад байна.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй