Асашорёорюү Японд дахин барилдана

2017-12-11

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж болон тулаантай киноны од Донни Йен, Жет Ли, Тони Жаа, Наташа Ли, Бээжингийн олимпийн аварга, боксчин Зоу Шимин, Хятадын тэрбумтан Жек Ма нарын тоглосон “Тулааны урлаг” богино хэмжээний кино өнгөрсөн сард нээлтээ хийж, гарсан даруйд нь зургаан тэрбум хүн үзсэн. Ийн кино од болсон Аса аварга өөрт нь дурласан түүхээ фэйсбүүкийн "Бидэнд тохиолдсон хөгтэй хүндхэн явдал" группт бичсэн охинтой болзохоор болж, хамт фото студид зураг авахуулахаар тохирсон. Харин саяхнаас аварга хүчний бэлтгэл хийж, эргэн сумогийн дэвжээ буюу дохён дээр гарахаар болжээ.

Тодруулбал, 2010 онд зодог тайлсан их аварга Асашёорюү Японы интернет телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болжээ. “АВЕМА” телевиз шинэ жилийн баярын өдөр буюу энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх аж. Уг нэвтрүүлгийн хөтөлбөр хараахан олон нийтэд ил болоогүй ч Японы өнцөг булан бүрээс ирсэн хүчтэнүүд Асашёорюүтэй барилдаж, дэвжээнээс түлхэн гаргах эсвэл унагаах ёстой аж. Тус телевиз өнгөрсөн тавдугаар сард “Мэргэжлийн боксчин Камэдаг ялбал 10 сая иен" анхны нэвтрүүлгээ хийж цацсан нь олон үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан юм. Ийн шоу бизнес, тэр дундаа Японы хамгийн олон үзэгчтэй байж мэдэх телевизийн нэвтрүүлэгт уригдсан Аса аварга улсын арслан Д.Азжаргал зэрэг үндэсний бөхчүүдтэй барилдах бэлтгэлээ хийж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй