О.Баасанхүү юмуу Н.Энхбаяр юмуу

2017-12-11

Амралтын өдрүүдэд МАХН-ыхан хоёр газар Их хурлаа хийлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр МАХН О.Баасанхүү гишүүний тал болон Н.Энхбаярын тал гэж хоёр хуваагдаад байгаа юм.

Амралтын өдрүүдэд МАХН-ыхан хоёр газар Их хурлаа хийлээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр МАХН О.Баасанхүү гишүүний тал болон Н.Энхбаярын тал гэж хоёр хуваагдаад байгаа юм. О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан Их хурал төрийн ордонд 1000 гаруй гишүүдтэй явагдаж намын дарга Н.Энхбаярыг огцруулан О.Баасанхүү гишүүнийг 94 хувийн саналаар дэмжин намын дарга болгосон. Гэтэл “Аса циркт” хуралдаж байгаа Н.Энхбаяр, С.Ганбаатар тэргүүтэй гишүүд төрийн ордонд болж буй хурал хууль бус О.Баасанхүүд ямар ч тамга тэмдэг байхгүй хүмүүсийг луйвардаж намыг хоёр тал болгон талцуулж байна гэлээ. Намын дотоод уур амьсгал өнгөрч буй хугацаанд ширүүдэж О.Баасанхүү гишүүн хэвлэлээр нэг хэсэг л юм болсон. Ямартай ч Их хурал зохион байгуулахад нилээдгүй мөнгө зарцуулдаг гэдгийг С.Ганбаатар хэлэн О.Баасанхүү гишүүнийг “Оффшорчин” нөхдүүдийн гар хөл болж олсон мөнгөөрөө ийм үйлдэл хийж байна гэлээ. Харин нөгөө талд Их хурал хийсэн Н.Энхбаяр дарга хурлаа хэрхэн хийсэн нь бас сонирхолтой.  Н.Энхбаярын толгойлж байсан МАХН сонгуульд муу оролцсон сүүлийн жилүүдэд намын ажил тогтворгүй байгаа зэргээс шалтгаалан хариуцлага хүлээх нь намын даргын үүрэг. Гэхдээ энэ хугацаанд Н.Энхбаяр тийм зүйл болоогүй мэт сууж байсан нь үнэн. ХҮН намд байсан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Тэрээр өмнө нь ХҮН намд байхад нам нь бас хоёр хуваагдаж би үнэн тэр худал гэж явсан түүхтэй. Түүний ирсэн нам хоёр хуваагдаад байна уу гэлтэй. Ямартай ч МАХН өмнө нь хоёр хуваагдаж МАН, МАХН болж байсан бол энэ удаад дахин хоёр хуваагдаж бүр хоёр даргатай болж ард түмнийг төөрөгдөлд оруулаад байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй