Газрын кадастрын нэгдсэн системтэй боллоо

2017-12-08

Иргэд олон нийт өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газрын кадастртай холбоотой мэдээллийг www.egazar.gov.mn вебсайтаас харж болно.

Иргэдэд газрын кадастрын бүтээгдэхүүн үйлчилгээг нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх, төрийн байгууллагуудад газрын кадастраар баталгаажсан мэдээллээр үйлчлэх зорилгоор газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг хөгжүүлж, 21 аймаг, 330 суманд нэвтрүүлжээ. Дээрх ажлын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Барилга хот байгуулалтын яаманд боллоо. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, ЗГХЭГ дарга Г.Занданшатар нар тус арга хэмжээнд оролцож туузыг хамт хайчлав.
 

Ленд менежер програм нь газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой 30 гаруй төрийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэрэг 14 дэд модуль бүхий иргэдэд хүргэдэг үйлчилгээг автоматжуулсан програм хангамж юм. Тус програм хангамж нь иргэд, олон нийтэд зориулсан веб болон гар утасны хяналтын сайттай бөгөөд Газрын албанд өгсөн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтэнд хяналт тавих, өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа зурган болон улсын бүртгэлийн талаарх мэдээллээ авах боломжтой гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

Энэхүү ажлыг хийснээр иргэдэд ямар давуу талтай вэ?


Хамгийн давуу тал нь улсын хэмжээнд байгаа бүх газрын холбогдолтой кадастрын мэдээллийн санг нэг сүлжээнд төвлөрүүлж байгаа хэрэг. Хүн газар авахдаа эхлээд өргөдөл өгнө дараа нь засаг даргын захирамж гарна гэхгүйгээр энэ мэдээллийн санд газартай холбоотой 30 гаруй мэдээлэл энэ програмп төвлөрч байгаа. Иргэд хуулийн этгээд хаанаас ч бай гар утасаа ашиглаад энэ мэдээллийг олж авах давуу талтай. Цаашдаа үүнийг улам боловсронгуй болгож банк, татвартай холбоотой мэдээллийн систем, хөдөлгөөнийг энэ програмаар авах боломжтой гэж үзэж байна.

Кадастрын зургийн зөрүүтэй маргаан их гардаг байсан онлайн хэлбэрт оруулснаар энэ маргаан гарахгүй гэж үзэж болох уу?

Урьд өмнө нь янз бүрийн системээр мөрдөж, янз бүрийн аргачлалаар гаргаж байсан. Харин энэ програмыг нэвтрүүлснээр нэг стандарт, нэг аргачлалаар мөрдөж байгаа янз бүрийн маргаан гарахгүй давуу тал бас бий болж байна.

 

Газрын кадастрын өгөгдөл мэдээллийг нэг стандартад оруулан засварлах, тоон хэлбэрт шилжүүлэх, газар ашиглалтын зөрчлийг илрүүлэх энэхүү ажил нь газрын харилцааны салбарын хөгжилд чухал ач холбогдол өгч байгаа хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл тухайн ажлыг хийснээр дараах үр дүнд хүрч болохоор байна.

-Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “WGS-84” солбилцлын тогтолцоо, Балтийн тэнгисийн өндрийн сүлжээ, дэлхийн хөндлөн меркаторын “UTM”тусгагт шилжүүлсэн.

-Газрын улсын бүртгэлийн мэдээлэл, баримт материал нэг стандарттай, цэгцтэй, бүртгэлтэй болсноор иргэн, хуулийн этгээдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх баталгаажих, улмаар газартай холбогдон гарах зөрчил, маргаан буурах,

-Нэгж талбарын хувийн хэргийн материал цахимжсанаар газрын даамлын мэдээлэл хайх хугацаа богиносож, улмаар тэдний ажлын үр бүтээмж нэмэгдэж, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй