Путин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

2017-12-07

Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Владимир Путин ОХУ-ын 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.  Тэрбээр Нижний Новгород хотын ГАЗ үйлдвэрийн 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохдоо энэ тухайгаа хэлсэн байна.

Гэхдээ 'Нэгдсэн Орос' нам түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ энэ сарын 22-23-нд болох намын их хурлаараа шийдэх аж. Тус намын даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев  'Нэгдсэн Орос' нам Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжинэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Тэрбээр 'Путин бол үндэсний лидер гэдгээ харуулсан. Ард түмэн түүнийг дэмжиж байгаа' гэв. 

Сануулахад, Владимир Путин нь 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байв. Тэрбээр 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ажээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил энэ сард эхэлнэ. Сонгуульд ЛДПР намын тэргүүн Владимир Жириновский болон телевизийн хөтлөгч Ксения Собчак, сэтгүүлч Екатерина Гордон нар нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарласан билээ. 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй