App Store дэлгүүр 70 тэрбум ам.долларын орлого олжээ

2017-12-04

Өнгөрсөн өдрүүдэд Хятадын Вужень хотод олон улсын кибер орчны зохицуулалтын хурал болж өнгөрлөө. Хятадын засгийн газраас зохион байгуулсан энэ арга хэмжээнд дэлхийн технологийн ертөнцийн томчууд биечлэн оролцсон байна.

Тэдгээрийн нэг, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өчигдөр буюу Ням гарагт илтгэл тавьжээ. Тэр хэлсэн үгэндээ Хятадын аппликэшн хөгжүүлэгчдийн талаар зарим тоо баримт дурдсан байна.

Тухайлбал өнгөрсөн хугацаанд Хятадын нийт 1.8 сая хөгжүүлэгч App Store дэлгүүрээс 112 тэрбум юаний ($16.93 тэрбум) орлого олсон нь Apple-ийн нийт аппликэшний орлогын бараг дөрөвний нэг болжээ. Энэ оны эхээр App Store дэлгүүрийн дэлхий даяар олсон орлого $70 тэрбум болсныг Apple компани зарлаж байв.

Apple компанийн борлуулалтын орлогоор гуравдугаарт ордог бүс нутаг нь Хятад улс юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын дотоодын гар утас үйлдвэрлэгчид эрчимтэй ажиллах болсноор зах зээлийн хувь хэмжээгээ алдаж эхлээд байгаа.

Тиймээс Apple Хятадын зах зээлд эргэн сэргэхийн тулд эрх баригчдын шаардлагуудыг хүлээн авч, зарим нэг аппликэшнийг засгийн газрын хүсэлтээр хориглодог болоод байгаа нь өрнөдийнхний шүүмжлэлд өртөж байна. Зөвхөн энэ онд Тим Күүк хэд хэдэн удаа Хятадад айлчлаад байгаа юм. Оны эхээр Apple компани Хятадын зах зээлийн хэрэглэгчдийн мэдээллийг Гуйжоу муж дахь дата төвд байрлуулах болсон нь мөн Бээжингийн эрх баригчдын шаардлага байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй