Харүмафүжи Д.Бямбадорж: Аварга хүн ямар байдгийг ухамсарлаж ийм шийдвэр гаргалаа

2017-11-29

sumo

Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж  зодог тайлах шийдвэр гаргасан талаар түүний дэвжээний багш болон өөрөө өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Уг мэдээллийг NHK телевиз болон Японы бусад хэвлэлүүд шууд дамжуулсан бөгөөд орчуулан хүргэж байна.

-ИСЕГАХАМА: БИ ХАРҮМАФҮЖИГ 16 НАСТАЙГААС НЬ ХОЙШ МЭДНЭ 

Түүний дэвжээний багш Ояката Исегахама хэлэхдээ “Их аварга Харүмафүжи сүүлд үүсээд байгаа хэрэгт хариуцлага хүлээн зодог тайлж байна. Зодог тайлна гэж эрт шийдсэн. Гэхдээ тэмцээний баяр хөөрийг бусниулахыг хүсээгүй учир тэмцээний үеэр зарлалгүй өдий хүрлээ. Би их аварга Харүмафүжиг 16 настай байхаас нь эхлээд мэднэ. Тэрээр маш шаргуу бөгөөд чин сэтгэлээсээ бэлтгэл хийдэг байсан.

sumo

Нийгэмд маш их хувь нэмэр оруулж, буяны ажил маш олныг зохион байгуулж, хийж ирсэн. Би түүнийг маш сайн үлгэр дуурайл үзүүлж чаддаг хүн гэж боддог. Мөн би түүнийг юм уусныхаа дараа догшин авир гаргаж байхыг хэзээ ч харж байгаагүй.

Тийм учир би үнэхээр яагаад ийм зүйл болоод өнгөрснийг ойлгохгүй байна. Тэр өөрийгөө л  Ёкозуна цолыг шившигтэй байдалд орууллаа гэж хэлсэн. Тэр өөрөөсөө өөр хэнийг ч зэмлэж буруутгаагүй. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байгаагаа надад хэлж уучлал гуйсан. Харүмафүжи бүх сумод дурлагч болон сумо бөхчүүд сумогийн холбоонд талархлаа илэрхийлж уучлал гуйж байна” гэв.

Харүмафүжи Д.Бямбадорж:Би Таканоивад гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж, Ёкозунагийн хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж хариуцлагаа хүлээж зодог тайлж байна. Сумогийн холбоо, дэмжигчид болон энэ хэрэгт оролцсон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. 

Түүнээс сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Харүмафүжи та зодог тайлахаар шийдлээ. Одоо таньд ямар санагдаж байна?

-Японы ард иргэд, Сумогийн холбоо болон өнөөдрийг хүртэл надад тусалж дэмжиж ирсэн бүх хүнээс гүнээ хүлцэл өчиж, уучлал гуйж байна. Тэдэнд маш том төвөг учрууллаа.

-Цагдаагийн газар болон Сумогийн холбоо шалгалт мөрдлөгөө дуусгаагүй байхад яагаад шийдвэрээ гаргаж байгаа юм бэ?

-Би дэвжээний багштайгаа ярилцаж үзсэн. Би Ёкозуна хүний хийж болохгүй зүйлийг хийсэн. Тиймээс тэмцээнийг дуусахыг хүлээж байгаад өнөөдөр мэдэгдэж байна.

-Энэ шийдвэрийг гаргах хүртэл маш олон зүйл бодогдож, их зүйлийг туулсан байх. Таньд  юу бодогдож энэ шийдвэрт хүрэв?

-Энэ хэрэг олон нийтэд ил болж, хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Тэгээд би дэвжээний багштайгаа ярилцаж үзсэн. Тэрбээр энэ хэрэг нийгмийг маш хүчтэй цочирдуулсан гэж хэлсэн. Тийм учир би багшдаа Ёкозунагийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаагаа харуулахын тулд зодог тайлах гэж байгаагаа хэлсэн. 

-Хэрэг явдлын талаар асуухад та цагдаад болон сумогийн холбоонд мэдүүлэг өгсөн. Та яг ямар мэдүүлэг өгсөн, яг үнэндээ ямар үйл явдал өрнөсөн юм бэ тухайн үед?

-Хамгийн өндөр цол хэргэмтэй Ёкозуна хүний хувьд зохих ёсоор биеэ авч яваагүй гэж өөрийгөө үзэж байгаа. Мөн Ёкозуна цолтой хүний хувьд доод цолтой залуу бөхчүүд биеэ зөв авч явахгүй байвал зааж зөвлөх нь миний үүрэг гэж боддог.

10 жилийн өмнө аавыгаа алдсан. Тэр цагаас хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулчих юмсан гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ бүхний эцэст ийм байдлаар дуусгаж, багшийнхаа нулимсыг үзэж байгаадаа маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.

-Та өмнө нь архи ууж, асуудалд орж байсан уу?

-Архи уусан учраас, архины халуунд хийсэн зүйл биш. Би архи уудаг, уучихаараа агсардаг хүн биш. Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл их явсан. 

-Та хүчээр зодог тайлж байгаа юу. Зодог тайлахыг хүсээгүй юу? 

-Би аварга хүн ямар байдгийг ухамсарлаж ийм шийдвэр гаргасан. Дүүдээ нэг зүйл хэж, ойлгуулах гэсэн нь л хэтэрчих шиг боллоо. Таканоива дүүдээ хандаж хэлэхэд сүмо бөхийг, сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож яваарай. 

Ояката Исегахамаагаас сэтгүүлчид асуулт асуулаа

Одоо дэвжээний багшаас асууя. Ёкозунаг ийм шийдвэр гаргах хүртэл та юу хэлж ярьж байв?

-Таканоивад гэмтэл учруулсан нь үнэн учир Ёкозунагийн хувьд зодог тайлах хэрэгтэй гэж хэлсэн.

-Болсон хэрэг явдал болон зодог тайлж байгаа асуудалд дэвжээний багшийн хувьд таньд ямар санагдаж байна?

-Өмнө нь хэлж байснаар тэр Их аварга Ёкозуна учир өөрийн цол эрэмбийнхээ нэр хүндийг унагах зүйл хийх ёсгүй. Би л сайн зааж зөвлөж чиглүүлж чадсангүй дээ гэж харж байна. Гэхдээ тэр сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлэн хийж нийгэмдээ эерэг нөлөөллөө үзүүлж чадна гэж бодож байгаа.

sumo

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй