Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд ямар шагнал олгодог вэ

2017-11-28

Сүмогийн башё 15 өдөр үргэлжилж, сүүлийн өдөр түрүүлсэн бөхөд шагнал олгодог. Эрт үед цөөн хэдэн зүйл өгдөг байсан бол одоо шагналын нэр, төрөл нэмэгдсээр 20 гаруйд хүрч, шагнал гардуулах хугацаа 40 минут болжээ. Улс, орон нутгийн захиргаанаас эхлээд гадаад орнуудын шагнал ч бий. Дохён дээр эмэгтэй хүн гардаггүй дүрэмтэй тул шагнал гардуулах эрхэм заавал эрэгтэй байх шаардлагатай.

Үндсэн шагналууд

Эзэн хааны цом. Сүмогийн холбооны тэргүүн гардуулна. 1,09 см, 29 кг.

Түрүү бөхийн туг. Мөнгөн шагнал 10 сая иэн дагалдана. Сүмогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн тэргүүн гардуулдаг. Энэ тугийг түрүүлсэн бөх задгай машинд суун парад хийхдээ намируулдаг.

Энэ хоёр шагналыг түрүүлсэн бөх дараагийн башёгийн эхний өдөр буцаан өгдөг. Тухайн бөх гэмтэлтэй бол ояката нь ёслолд оролцоно.

Японы Ерөнхий сайдын цом.

Ерөнхий сайдын засгийн газрын томоохон албан тушаалтан гардуулах заалттай ч зарим тохиолдолд Ерөнхий сайд өөрөө ирж оролцдог. Осака, Нагоя, Кюүшюүд орон нутгийн захиргааны томчууд, тухайн нутгаас сонгогдсон парламентийн гишүүн цомыг гардуулах тохиолдол байдаг. 41 кг жинтэй.

“Майничи шимбүн” сонины шагнал

Түрүү бөхийн зураг бөгөөд Бөхийн өргөөнд хаддаг тул эзэнд нь жижиг хувилбар очно.
Ерөнхий сайдын цом гардуулсны дараа NHK телевизийн сурвалжлагч түрүү бөхтэй ярилцлага хийдэг. Ярилцлага дууссаны дараа дахин дохён дээр гарч, ёслол үргэлжилнэ.

Гадаад орнуудын шагнал

Чех улсын шагнал: Богемийн алдарт шилээр хийсэн цом, Pilsner шар айраг 1 жилийн хэрэглээ.

АНЭУ-ын шагнал: Цом, бензин нэг жилийн хэрэглээ.

Францын шагнал: Цом, PIERRE HERMÉ PARIS амттан.

Мексик улсын шагнал: Цом, Corona шар айраг нэг жилийн хэрэглээ

Унгар улсын шагнал: Цом, цайны иж бүрэн хэрэгсэл.

Хятад улсын шагнал: Цом. 1, 5, 9 сард л гардуулдаг.

Монгол Улсын шагнал: Ерөнхий сайдын Цом.

Болгарын шагнал: Цом. 1, 5, 9 сард л гардуулдаг.

Орон нутгийн шагнал

Токио хотын даргын шагнал: Алдарт барималч Китамүра Сэйбогийн бүтээл баримал. 1, 5, 9 сард л гардуулдаг.

Осака мужийн шагнал: Цом, нутгийн үүлдрийн үхрийн мах, брэнд сакэ. 3 сард гардуулдаг.
Осака хотын даргын шагнал: Түрүү бөхийн туг. 3 сард гардуулдаг.

Айчи мужийн шагнал: Нагоягийн тахианы мах 100 кг, өндөг 1800 ширхэг, бөднө шувууны өндөг 50 мянган ширхэг, асари хясаа 500 кг гэх мэт нутгийн брэнд хүнсний бүтээгдэхүүн өгдөг. 7 сард гардуулдаг.

Нагоя хотын даргын шагнал: 7 сард гардуулдаг.

Фүкүока мужийн шагнал: Цом, орон нутгийн будаа, далайн байцаа, гүзээлзгэнэ нэг жилийн хэрэглээ. 11 сард.

Фүкүока хотын даргын шагнал: Цом, загасны брэнд түрс нэг жилийн хэрэглээ. 11 сард.
NHK Телевизийн шагнал: Цом. Мөнгөн шагнал.

“Токио шимбүн” сонины шагнал: Цом, мөнгөн шагнал. 1, 5, 9 сард

Иргэний агаарын “JAL” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.

“Кока кола” компанийн шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал.

Хошин шогийн “Ёшимото” театрын шагнал: Баярын бичиг, мөнгөн шагнал, нэг жил тоглолт үзэх эрх. 3 сард гардуулдаг.

Нара хотын даргын шагнал: Цом, 300 хүний чянко хоол хийх хүнсний материал.

Шизүока мужийн шагнал: Цом, нутгийн брэндийн цай.

Эхимэ мужийн шагнал: Цом, нутгийн брэнд жимсний шүүс 1500 ширхэг.

“Озэки” сакэний үйлдвэр”-ийн шагнал: Цом, 80 литр сакэ.

Миязаки мужийн шагнал: Миязаки үүлдрийн үхрийн мах (1 үхэр), жимс 1 тонн.

RKB шагнал: Цом, мөнгөн шагнал.

Фүкүи мужийн шагнал: Цом, нутгийн үмэ жимс 1 тонн.

Фүкүшима мужийн шагнал: Цом, мөнгөн шагнал. Нутгийн будаа 1 тонн, брэнд үхрийн мах, жимс, ногооны цуглуулга.

Ойта мужийн шагнал: Цом, брэнд мөөг. Мөнгөн шагнал.

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй