Төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өсчээ

2017-11-28

Энэ оны гуравдугаар улиралд төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өссөн талаар Монголын банкны холбоо тайландаа дурджээ. Манай улсын банкны салбарын нийт хөрөнгө 28.1 их наяд төгрөгт хүрсэн.

Энэхүү үзүүлэлт нь өмнөх улирлаас 9.1 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 13.8 хувиар өссөн нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт болж байна.

Сүүлийн гурван улирал 25 их наяд орчимд тогтвортой байсан банкны салбарын нийт хөрөнгө нэг улирлын дотор 2.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Үүний 78 хувийг харилцах хадгаламжийн өсөлт бүрдүүлжээ. Мөн энэ оны гуравдугаар улиралд төгрөгийн америк доллартай харьцах ханш 4.9 хувиар суларсан нь нийт хөрөнгийн төгрөгөөр илэрхийлсэн дүнг өсгөхөд нөлөөлсөн. Тайлант улиралд банкны нийт харилцах хадгаламж 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 14 их наяд төгрөгийн босгыг давсан бол төгрөгийн хадгаламж нэг их наяд төгрөгөөр өссөн байна.

Мөн 14 арилжааны банкнаас 12 нь ашигтай ажиллаж байгаа бол өнгөрсөн оны мөн үед есөн банк ашигтай ажиллаж байсан юм. Банкуудын ашигтай ажиллагаанд чанаргүй зээлийн багцын өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад бага байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд системд нөлөө бүхий зургаан  банкнаас хоёр банк 10 тэрбум төгрөгөөс дээш цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар таван банк 10 тэрбум төгрөгөөс өндөр ашигтай ажилласан талаар Монголын банкны холбоо тайландаа дурджээ. 

Эх сурвалж: MNB.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй