Байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болох нөхцөл бүрдлээ

2017-11-28

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны  салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө. Энэ үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл,Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар оролцсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэхүү хуулийн төслийг өнөөдөр хүлээлгэж өгсөн юм.Ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байна.

Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны  салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: MNE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй